Шууд Chart

“Мөнгөн цом” яруу найргийн баяр болно

2015-01-22 18:27:30

Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” яруу найргийн баяр энэ сарын 31-нд буюу бямба гарагт 17:00 цагаас 22 дахь жилдээ зохиогдоно.

Тус наадмыг Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил МҮОНР-ийн “Цагаан лавай” студид болно.
 
Тус наадмын гол онцлог нь яруу найрагчдыг шүлгээр нь бус тухайн жилд гаргасан номоор нь “уралдуулдаг” заншилтай билээ.

Дашрамд өгүүлэхэд, тус яруу найргийн баярыг анхлан төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар санаачилж байжээ. Энэхүү яруу найргийн баяр нь өдгөө ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн яруу найрагчдыг шүлэгт дуртай ард түмэнтэй нь уулзуулдаг томоохон баяруудын нэг болжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Мөнгөн цом” яруу найргийн баяр болно  
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй