"Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн Монголын орчин цагийн уран зохиолын шилмэл өгүүллэг, туужсыг эмхэтгэж “Монголын өгүүллэг, туужийн дээж” I-VI боть номыг хэвлэн уншигчдын хүртээл болгожээ.
Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржоос эхлээд уран бүтээлээ ид туурвиж буй өнөө цагийн нэртэй зохиолчдын шилмэл өгүүллэг, туужсын дээжийг багтаасан эдгээр ботийн эмхэтгэгчээр МУСГЗ, Төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр, МУСГЗ, зохиолч Лу.Дашням нар ажилласан юм.
Эдгээр ботийн бас нэг онцлог бол зохиолчдын ховор сонин, тэр бүр олон нийтэд хүрч байгаагүй түүхэн зургуудыг хавсаргасан байна.
Өнөөгийн утга зохиолын маш өндөр шалгуур, хэвлэлийн стандарт зэргийг бүрэн хангасан эдгээр боть нь хүүхэд залуусын гоо сайхны мэдрэмж, сэтгэлгээг хөгжүүлж, эх хэлний боловсролыг нь дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр болохын сацуу сургалт, судалгааны чухал хэрэглэгдэхүүн, Монголын хүүрнэл зохиолыг орчуулан дэлхийн тавцанд гаргахад үндсэн эх болно гэж эрхлэн гаргагчид нь төдийгүй мэргэжлийн хүрээнийхэн дүгнэж байна.
"Монголын өгүүллэг, туужийн дээж" I-VI боть ном хэвлэгдлээ | ||
Үзсэн: 2183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.