![](/uploads/201501/news/thumb/45682c693ca502a77068aa42265c5cac_x3.jpg)
Испанийн Эзэн хааны "Реал Мадрид" клубын B баг буюу Францын алдарт хөлбөмбөгчин Зинедин Зиданыг дасгалжуулагчаа болгосон “Реал Мадрид Кастилла” баг өсвөрийн гоц гойдуудыг эгнээндээ нэгтгэх "генсек"-ийн үүрэгтэй.
Тэд хамгийн сүүлд Норвегийн хөлбөмбөгийн ирээдүй хэмээн яригдах болсон 16 настай Мартин Одегаардыг ойролцоогоор гурван сая еврогоор "Стремсгодсет" клубээс худалдан авсан байна. Норвиги залууг Европын маш олон багууд сонирхож, уулзалт хийсэн бөгөөд эцэст нь тэрбээр "Реал Мадрид"-ыг сонгожээ.
Мартин Одегаардын хувьд хамгийн залуудаа гэсэн тодотголтой хоёр ч амжилтыг Норвегийн шигшээ баг болон Норвегийн хөлбөмбөгийн лигт тогтоосон. Норвегийн хөлбөмбөгийн дээд лигт 15 настайдаа тоглож, хамгийн залуу тоглогч болсноос гадна хамгийн залуудаа гоол хийсэн бөгөөд "Стремсгодсет" клубын төлөө 23 тоглолтод оролцож, таван гоол оруулж, долоон удаа гоолын дамжуулалт өгч байжээ. Мөн шигшээ багийнхаа нэрийн өмнөөс Арабын нэгдсэн Эмират улсын эсрэг тоглож, шигшээ багийнхаа түүхэн дэх хамгийн залуудаа шигшээ багтаа дуудагдаж тоглосон тамирчин болсон юм.
Мөн “Реал Мадрид Кастилла” баг өнгөрсөн онд одоогийн дасгалжуулагч Францын алдарт хөлбөмбөгчин Зинедин Зиданы хүү Энзог авч, тэр сэлгээнээс гарч багийнхантайгаа гар нийлэн өрсөлдөгчөө 2:1-ээр хожиж байсан удаатай.Залуу Одегаард Норвегийн ирээдүй гэгдэж байгаа бол Энзо ч мөн адил Францын ирээдүй билээ. Энзо Зиданы хувьд Испанийн 15-аас доош насны шигшээд дуудагдан тоглож байв.
Испанийн Эзэн хааны "Реал Мадрид" клубын B багийн дээрх хоёр залууд дунджаар долоо хоногийн 80 мянган фунт стерлинг халааслуулж байгаа бололтой.
Ирээдүйд гялалзах од- Мартин Одегаард, Энзо Зидан нар | ||
Үзсэн: 1027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.