Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн хэрэг ес гарч, 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт "Орхон" худалдааны төвийн гарцан дээр марк дугаар нь тодорхойгүй авто машинд явган зорчигчийг мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж зугтсан байна. Жолооч нар зам тээврийн ослын газрыг орхих, гэмтсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй явснаараа өөрийгөө хүндрүүлэх нөхцөлд хүргэж эрүүгийн хариуцлага хүлээдэг. Мөн осол гаргасан жолооч нь хэргийн газрыг орхиж явсан жолооч өөрийн сайн дураараа цагдаагийн байгууллагад ирсэн тохиолдолд тухайн ослыг хөнгөрүүлж авч үздэг тул жолоочийн болон иргэний үүргээ биелүүлэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Жолооч нарт ослын газраас зугтахгүй байхыг сануулав | ||
Үзсэн: 1228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.