Шууд Chart

Эгч ээ, сэтгүүл авах уу

2015-01-23 12:43:24

Цайны газар зоогийн газарт тухлаж суухад "Эгч ээ, бохь авах уу", "Сэтгүүл авах уу", "Салфетик авах уу" гэсэн хүүхдүүд цөөнгүй тардаг. Авах, авахгүйгээ ярихын агшин зуурт таны гар утас эд зүйлс хулгайд алдагдах эрсдэл байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 15 хүүхдийг мөрдөн шалгаж байна.

Эвийлж нэг худалдаж авдаг, эгдүүцэж дургүйцэж нэг аашлах зуур л таны гар утас, бусад эд зүйлс эдгээр хүүхдүүдийн олз болж, хэрэглэсэн гар утас худалдан авдаг ченжүүдийн гарт очдог. Нэг хүүхэд л гэхэд 20-50 гаруй утас хулгайлсан нь тогтоогдоод байгаа юм.

Энэ гэмт хэргийг үйлдсэн хүүхдүүд дийлэнх нь эцэг, эхийн хараа хяналт сул, сургуульд сурдаггүй, аав, ээж нь архидан согтуурдаг, гэр оронгүй ажээ.

Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.


Эгч ээ, сэтгүүл авах уу   
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй