Монгол орны онгон сайхан байгаль, ан амьтан, араатан жигүүртэн, мөнх сарьдаг уулс, ард түмний аж амьдрал, ахуй онцлогийг харуулсан "My country like a Mosaic” нэртэй гэрэл зургийн цомгийг Олон улсын зах зээл дээр борлуулж эхэлсэнтэй холбогдуулан Европын холбооны улс орнуудаас гадна Азийн хамгийн өртөг өндөртэй Сингапур, Хонгконг, Тайвань, Шанхай хотуудаар гэрэл зургийнх нь үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ.
Дэлхийн баячууд амьдардаг уг хотуудад урлагийн мэдрэмжтэй хүмүүс олноороо амьдардаг бөгөөд долоо хоног бүр болдог урлагийн тэр дундаа уран болон гэрэл зургийн үзэсгэлэн, дуудлага худалдаан дээр маш олон уран бүтээлүүд арилжаалагдаж байдаг.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эмхлэн гаргасан "My country like a Mosaic” нэртэй энэхүү гэрэл зургийн цомог нь өнөөдрийн байдлаар Европын улс орнуудаар худалдагдан борлуулагдахаас гадна дэлхийн 30 оронд үзэсгэлэн гаргах болсон байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Frankfurter verlagsgruppe" хэвлэлийн компанид хэвлэгдсэн уг номын хавтас, зургийн өнгө чанар нь Олон улсын стандартыг хангасан бүтээл болсон ба Амазон.сом сайтаар хамгийн их борлуулагдаж буй номын жагсаалтад багтсан юм.
Монголын гайхамшгийг дэлхий даяар цуурайтуулахаар болов | ||
Үзсэн: 1499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.