Шууд Chart

Халаасны хулгайчаас урьчилан сэргийлэх самбар байрлуулжээ

2015-01-23 13:38:59

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, "Нарантуул" худалдааны төвтэй хамтран худалдааны төвийн хаалган дээр халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх самбаруудыг байрлуулжээ.

Гадаадын улс орнуудын жишгээр томоохон худалдаа үйлчилгээний газруудад сэрэмжлүүлэг байрлуулснаар хулгай тодорхой түвшинд буурсан судалгаа байдаг юм байна. Энэ жишигт нийцүүлэх зорилгоор эдгээр самбаруудыг байрлуулжээ. 

Жилийн дөрвөн улиралд хүний хөл тасардаггүй энэхүү худалдааны төвөөр сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд та бүхэн хулгайн гэмт хэрэгт эд зүйлсээ алдахаас сэрэмжилнэ үү.


 


Халаасны хулгайчаас урьчилан сэргийлэх самбар байрлуулжээ  
Үзсэн: 3231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй