Өчигдөр шөнийн 01:00 орчим Баянгол дүүргийн нутаг Нарны зам, жаст ойл клонкийн урд замд Приус маркийн автомашины жолооч С гэх эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гэрлийн шон мөргөж тухайн автомашин дотор хамт зорчиж явсан 30 настай иргэн эрэгтэй Х-гийн амь насыг хохироосон ноцтой зам тээврийн осол гарсан байна. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашин жолоодохгүй байх, өөрийн болон зорчигчийн хамгаалах бүсийг зүүлгэж хөдөлгөөнд оролцож байхыг анхааруулж байна.
Бид бүгд л замын хөдөлгөөнд оролцогч болдог тиймээс эхлээд маргааштай уулзах уу, эсвэл өөр зүйлтэй уулзах уу гэдгээ хэн ч таамаглан мэдэх боломжгүй байдаг. Тиймээс л энэ бүхнээс урьдчилан сэргийлэх ганцхан боломж бол та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн заалтаа мөрдөх явдал юм.
Согтуу жолооч гэрэлтүүлгийн шон мөргөж, нэг хүн амиа алджээ | ||
Үзсэн: 1379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.