Шууд Chart

И.Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” эхэллээ

2015-01-23 14:21:05

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын “Алтан гранпри” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын Спортын ордонд өнөөдөр эхэллээ.

Тэмцээний эхний өдөр  АНУ, Беларусь, Болгар, БНХАУ, Грек, Иран, Казахстан, Канад, Киргиз, Молдав, Монгол, Тажик, Япон зэрэг 13 гадаад орны эрэгтэй 57 кг, 74 кг, эмэгтэй 53 кг, 58 кг, 60 кг, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Тэмцээний нийт шагналын сан 6.4 сая рубль бөгөөд Бүх Оросын нэгдсэн бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, И.Ярыгиний Сангийн ивээн тэтгэгчдийн зөвлөлийн дарга О.Муртузалиев, ОХУ-ын Спортын яам, Красноярск хязгаарын Амбан захирагчийн алба болон хэд хэдэн компани хамтран гарсан байна.

Эрэгтэй 70 кг-ын жинд түрүүлсэн бөхөд Ставрополь хязгаарын Бөхийн холбооноос нэмж 650 мянган рубль олгох аж.

Өнөөдөр барилдаанд:

  • 57 кг-д Д.Цогтбаатар /“Алдар” спорт хороо/, Б.Хаш-Эрдэнэ /“Алдар” спорт хороо/, Б.Номин /“Гацуурт-Олимп” клуб/, С.Батболд /“Гацуурт-Олимп” клуб/, Э.Бэхбаяр /“Хангарьд” клуб/, Б.Далайбаяр /“Цастын барс” клуб/ нар,

  • 74 кг-д Д.Гомбодорж /Арслан” клуб/, П.Өнөрбат /”Хасу-Мегастарс” клуб /

  • 53 кг-д Д.Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/, Э.Сумьяа /”Замчин” спорт клуб/

  • 58 кг-д Б.Шоовдор /”Цастын Барс” клуб/, Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо/

  • 60 кг-д Т.Мөнхтуяа /”Хангарьд” клуб/, С.Наранцэцэг /”Цастын барс” клуб/

  • 69 кг-д О.Насанбурмаа /”Гацуурт-Олимп” клуб/.Б.Одончимэг /”Алдар” спорт хороо/, З.Болортунгалаг /”Хилчин” спорт хороо/ нар гээд нийт 17 бөх барилдана.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

И.Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” эхэллээ  
Үзсэн: 1317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй