Шууд Chart

NBA-гийн бүх оддын талбайд гарах гарааны 10-ыг танилцууллаа

2015-01-23 16:37:44

NBA-гийн 69 дахь улирал эхлээд "замынхаа талд" орж байна. Энэ үед 2015 оны бүх оддын тоглолтын талбайд гарах гарааны 10 тоглогчийг танилцууллаа. Эдгээр 10 тоглогч олон нийтийн нээлттэй санал асуулгаар тодорсон бөгөөд хоёрдугаар сарын 15-нд "Мэдисон Скуар Гарденд" болох тоглолтод оролцох эрхийг үзэгчдээс аваад байгаа.

Тус санал асуулгаар "Голден Стэйт Уарриорс" багийн Стивэн Карри 1.513.324 саналаар нийт тоглогчдыг тэргүүлсэн бол хуучин багтаа эргэн нэгдсэн " Клевлэнд Кавалерс" багийн тоглогч Леброн Жеймс удаалсан байна.

Өрнөд бүсэд Стивэн Карри (1,513,324), Коби Брайнт (1,152,402) /17 жил/, Энтони Девис (1,369,911) /2 жил/, Марк Гасол (795,121) /2 жил/, Блейк Гриффин (700,615) /5 жил/ тус тус сонгогджээ.

Харин дорнод бүсийн хувьд Леброн Жеймс (1,470,483) /11 жил/, Кармело Энтони (647,005) /8 жил/, Пау Гасол (974,177) /2 жил/, Жон Уолл (886,368) /2 жил/ Кайл Лаури (805,290) /анхны жил/ нар өрсөлдөнө.

Өчигдөрийн "Нью-Орлэйн Паликанс" багтай хийсэн тоглолтод Коби Брайнт мөрөндөө бэртэл авч тоглолоо дуусгаж чадаагүй. Тус гэмтэл өнгөрсөн жилийн үйл явдал давтагдахад хүргэж мэдэх. Хэрэв Коби оролцож чадахгүй хүрвэл түүний оронд энэ улиралыг оноо авалтаар тэргүүлж яваа Жеймс Хардэн (1,069,368) оролцоно. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

NBA-гийн бүх оддын талбайд гарах гарааны 10-ыг танилцууллаа  
Үзсэн: 2300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-01-23 23:58
kawhi haana bn

Бидэнтэй нэгдээрэй