![](/uploads/201308/news/thumb/a3dcd811e8c0b3076be962416abe0ac1_x3.jpg)
Италийн сүмд үзмэр үзэж явсан Америк жуулчин санамсаргүйгээр асар үнэ цэнэтэй урлагийн бүтээлд сэв суулгаж орхижээ. Америкаас Италид гэр бүлээрээ жуулчилж явсан Патрик Бродерик хэмээх эмч залуу музейд байсан Гэгээн Мэригийн баримлын гарыг нь өөрийнхөө гартай жишиж үзэх гээд хүрэх үед баримлын чигчий хуруу салаад уначихсан байна. Харамсалтай нь, энэхүү баримал 600 жилийн түүхтэй, асар өндөр үнэ цэнэтэй эд байжээ. Саваагүй зангаасаа болж урлагийн ховор нандин бүтээлийг гэмтээж орхисондоо Патрик ичиж харамсахын зэрэгцээ асар өндөр үнэ төлбөрт унавал яана хэмээн айжээ. Гэвч музейн удирдлага түүнийг баривчилж шалгаснаас бус сэргээн засах нөхөн төлбөр шаардаагүй байна.
Саваагүй зангаасаа болж 600 жилийн түүхтэй баримлыг сэвтээжээ | ||
Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.