Шууд Chart

"Континентал Хоспиталс" эмнэлэг хэвлэлийн хурал зарлалаа

2015-01-23 18:01:17

Энэтхэг улсын Хайдерабад хотын "Континентал Хоспиталс" эмнэлэг манай улсад салбар эмнэлгээ байгуулахаар зах зээлийн судалгаагаа хийж эхэлжээ. Энэ талаарх хэвлэлийн баг хурлыг МҮОНТ-ийн "Олон нийтийн мэдээллийн төвд" ирэх даваа гарагийн 11:00 цагт хийх гэж байна.

Тус эмнэлэг элэг, зүрх, хавдар гэх мэт өнөө цагт элбэгшсэн хэдий ч манай улсад эмчлэхэд бэрхшээлтэй байгаа өвчин эмгэгүүдийг анагааж дадсан олон улсын нэр хүнд бүхий, мэргэшсэн эмчийн багтай аж.

"Континентал Хоспиталс" манай улсад өөрийн зардлаар салбар эмнэлгээ байгуулах зорилгоор ирж, эхний ээлжинд  зарим эмчилгээг үнэ төлбөргүй хийх юм.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Континентал Хоспиталс" эмнэлэг хэвлэлийн хурал зарлалаа  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй