Шууд Chart

"Төв ургац" II тойргийн эхний тоглолтдоо хожигдлоо

2015-01-23 19:10:50

"Буянт ухаа" спортын шинэ ордон дахь Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолт "Дундговь Альянс Тех Харцага" vs " "Увс Эрдэнэдрийлинг Ригс" багуудын тоглолтоор эхэлсэн. Харцагуудад энэ өдөр багийн ахлагч Б.Одбаяр эргэн ирсэн сайхан мэдээ байсан ч, тэрээр талбайд гараагүй. Харин шинэхэн холбон тоглогч Domanic Rambo анхны тоглолтоо хийсэн юм.  

Хоёр багийн эхний үеийн тоглолт 20 гаруй онооны зөрүүтэй болж, Ригс тэргүүлж эхлсэн. Тэд давамгайллаа алдалгүй 105:83-аар Харцагуудыг буулган авлаа. Энэ тоглолтод Ригсээс С.Өрнүүнбилэг 26 оноо 9 самбар авч багаа тэргүүлсэн бол Will Gidding, Н.Золжаргал нар 22 оноо авч багтаа туслав.

Эсрэг багаас шинэ легионер Rambo анхны тоглолтондоо 26 оноо 4 бөмбөг таслалт гүйцэтгэсэн ч зургаа дахь хожигдолоо амслаа. "Эрдэнэдрийлинг Ригс" багийн хувьд тойргийн дараагийн тоглолтоо "Мадимос Шонхорууд"-ын эсрэг хийх бол "Дундговь Харцагууд"  vs "Төв ургац" багийн эсрэг дараагийн тоглолтоо хийнэ.

Энэ өдрийн сүүлийн тулаан хүснэгтийг тэргүүлэгч Төв аймгийн "Төв Ургац" баг өнгөрсөн улирлын аваргуудтай нүүр тулсан юм. Өнгөрсөн жилийн аварга "SBL Хасын Хүлэгүүдийн хувьд хоёрдугаар тойргийн эхний тоглолтдоо "Эрдэнэдрийлинг Ригс" багийг буулган аваад байсан. Харин "Төв Ургац" багийн хувьд хоёрдугаар тойргийн анхны тоглолтоо хийж байна. 

Энэ өдөр SBL Хүлэгүүд багийн А.Бямбадорж бэртлээс эргэн ирсэн юм. Тоглолтын эхний үе 27:24-өөр Хүлэгүүд давамгайлсан бол дараагийн үед мөн л 54:43-аар илүүрхсэн. Улмаар тоглолтын төгсгөлд "Төв Ургац" баг оноог барих оролдлого хийсэн.  Сүүлийн мөчид тооны харьцаа 105:102 байхад Donald Boone-д гурван торгууль шидэх боломж олдлоо. Тэр хоёрыг нь амжилттай болгосон. Гэлээ ч 107:104-аар Хүлэгүүд улирлын долоо дахь хожлоо байгууллаа.

Энэ тоглолтод Хүлгүүдээс эхний хагаст багийн ахлагч Б.Билгүүн 18 оноо авч, нийтдээ 35 оноо, салбараас 9 бөмбөг авалт хийсэн байна. Тэднээс сүүлийн хоёр үед гараанд гарсан Ray George тун муугүй байж 18 оноо 9 оновчтой дамжуулалт өгсөн. Харин Төв аймгийн "Төв Ургац" багаас Donald Boone, Ц.Мэргэн, Frank Holmes нар 20-оос дээш оноог авсан ч улирлын дөрөв  дэхь ялагдлаа хүлээлээ. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Төв ургац" II тойргийн эхний тоглолтдоо хожигдлоо  
Үзсэн: 1437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй