Шууд Chart

Федерер хасагдаж, залуу теннисчид дэвшлээ

2015-01-23 19:58:46

Талбайн теннисний дөрвөн "Их дуулга"-ын хамгийн анхных нь болох "Австралийн нээлттэй тэмцээн” Мельбурн хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн гуравдугаар тойргоос Швейцарийн Рожер Федерер хасагдлаа. "Их дуулга"-д дэлхийн чансааны аман хүзүүнд эрэмбэлэгдсэн Федерерийн хувьд Италийн Сэппит 4:6, 6:7, 6:4, 6:7-оор хожигдсон юм.

Швейцарийн нэрт теннисчин Федерерийг хожиж, дөрөвдүгээр тойрогт шалгараад байгаа Италийн Сэппигийн хувьд дэлхийн чансааны 46-д бичигдэж байна.

Рожер Федерер “Их дуулга” тэмцээний 17 түрүүг хүртэхдээ “Австралийн нээллтэй тэмцээн”-д дөрөв удаа түрүүлсэн юм. Тодруулбал 2004, 2006-07, 2010 онуудад аваргын цомыг өргөжээ. Түүний хувьд сүүлийн дөрвөн жил дараалан хагас шигшээд шалгарсан бөгөөд энэ жил гуравдугаар тойрогт ялагдал хүлээлээ.

Мөн өнөөдөр дөрөвдүгээр тойрогт тоглох эрхээ Чехийн Томас Бердых /чансааны 7/, Болгарын Григор Дмитров /чансааны 10/ нар аваад байна. 

Чехийн Томас Бердых Сербийн Виктор Тиочийг 6:4, 6:3, 6:4-өөр гурван үеийн турш илүүрхэн хожиж, Болгарын Григор Дмитров Киприйн Магдатисыг 4:6, 6:3, 3:6, 6:3, 6:3-ын харьцаагаар хожиж, шөвгийн 16-д шалгарлаа.

Тавдугаар хэсгийг тэргүүлэн тоглож буй Томас Бердых одоогоор нэг ч гэмийг алдаагүй байна. Тэрээр өрсөлдөгч бүрээ гурван үеийн турш илүүрхэн хожоод байгаа. Харин Борлгар теннисчний хувьд 2006 оны финалд шалгарахдаа Швейцарийн Рожер Федерерт ялагдаж байжээ. Ийнхүү одоогоор Чехийн Томас Бердых, Болгарын Григор Дмитров нарын шилдэг теннисчид шөвгийн 16-д шалгараад байна.

Энэ жилийн хувьд шагналын сан 40 сая австрали долларт хүрсэн нь дээд амжилт тогтоогоод байгаа. Зөвхөн ганцаарчилсан ангилалын эхний тойрогт шалгарахад 34 мянгыг, шөвгийн 16-д багтахад 175 мянгын (140,000 америк ам.доллар)  мөнгөн шагнал учиртай. 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Федерер хасагдаж, залуу теннисчид дэвшлээ   
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй