![](/uploads/201501/news/thumb/460ba4e9aea47f05329e88a01f520ef9_x3.jpg)
Уг тэмцээнд TV-5, TV-9, МҮОНРТ, ETV, “Зууны мэдээ”, “Монгол ньюс”, “Масс”, “Ньюс” агентлаг зэрэг хэвлэл мэдээллийн салбарын 20 гаруй баг оролцсон.
Хэвлэл мэдээллийн салбарын дундах анхдугаар “Супер цом-2015” гар бөмбөгийн АШТ-ий шувтаргын тоглолт өчигдөр орой болж, эрэгтэйчүүдийн ангилалд МҮОНРТ-ийн "Олуулаа" баг, “Масс" агентлагийн залуустай гал гарсан тоглолт үзүүлж ялснаар анхдугаар тэмцээнийг аваргалсан бол "Масс" агентлаг мөнгө, “ETV HD” телевиз хүрэл медаль хүртлээ.
/Алтан медаль хүртсэн МҮОНРТ-ийн эрэгтэй баг/
/Мөнгөн медаль хүртсэн Масс агентлагийн баг/
/Хүрэл медаль хүртсэн ETV HD баг/
Мөн эмэгтэй гар бөмбөгчдийн алтан медалийн төлөөх тоглолтод МҮОНРТ-ийн баг, “Масс” агентлагийн багууд тоглож, “Масс” агентлаг анхдугаар тэмцээнд аваргаллаа. Харин ТВ-9 телевизийн баг хүрэл медаль хүртсэн.
/Алтан медаль хүртсэн Масс агентлагийн эмэгтэй баг/
/Мөнгөн медаль хүртсэн МҮОНРТ-ийн эмэгтэй баг/
/Хүрэл медаль хүртсэн ТВ-9 телевизийн эмэгтэй баг/
Мөн энэ үеэр хожлоороо тэргүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагад "Супер цом-2015" шилжин явах цомыг гардуулж, эмэгтэй, эрэгтэй шилдэг тоглогчдыг тодруулан, хэвлэл мэдээллийн салбарын шигшээ багийг бүрдүүлсэн. Эрэгтэй шигшээ багт 18 тамирчин багтсан. Энэ багийн тухайд оны төгсгөлд болох салбар бүрийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.
Эрэгтэй шилдэг тоглогч: Х.Даваасүрэн /МҮОНРТ-ийн шигшээ багийн холбон тоглогч/
Эмэгтэй шилдэг тоглогч: н.Золзаяа /TV-9 телевиз багийн довтлогч/
"Супер цом-2015"-ын эзэн: Масс агентлаг
“Супер цом-2015” тэмцээнээс шалгарсан шигшээ багийн бүрэлдэхүүнд:
1. Х.Даваасүрэн (МҮОНРТ “Олуулаа” баг)
2. М.Батдэлгэр (МҮОНРТ “Олуулаа” баг)
3. А.Уранболд (МҮОНРТ “Олуулаа” баг)
4. Т.Батцэнгэл (МҮОНРТ “Олуулаа” баг)
5. Б.Мөнхжаргал (МҮОНРТ “Лего” баг)
6. Г.Соёл-Эрдэнэ (Mass Agency group)
7. С.Бат-Эрдэнэ (Mass Agency group)
8. Э.Марал-Эрдэнэ (Mass Agency group)
9. Г.Дэлгэрбаяр (ETV)
10. Ш.Энх-Оргил (ETV)
11. А.Амгаланжаргал (TV9)
12. М.Батбилэг (TV9)
13. Б.Төрмөнх (TV9)
14. Б.Хадбаатар (2-р суваг)
15. Н.Санжаасүрэн (2-р суваг)
16. Т.Соронзонболд (LCNTV)
17. Батцэрэн (TB-5)
18. Мөнх-Эрдэнэ (“Монгол ньюс”) тус тус багтсан юм.
Монголын залуучуудын волейболын холбоо 2014 оны зургаадугаар сард байгуулагдаж, гар бөмбөгийн спортын олон арга хэмжээ зохион байгуулж байна. Харин энэ оны анхны олон нийтийг хамарсан тэмцээнийг хэвлэл мэдээллийн салбараар эхлүүлсэн бөгөөд энэхүү шилжин явах “Супер цом”-ын тэмцээн жил бүр болох юм. Тус холбооны дараагийн тэмцээн ирэх тавдугаар сард үүрэн телефон оператор компаниудын дунд зохион байгуулагдах аж.
Супер цом: МҮОНРТ-ийн баг алт, мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 1421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.