Унгарын иргэн, дипломатч Л.Кадар тус улсад ажиллаж буй Монголын Элчин сайдын яаманд нэрт туульч Увхийн Батын хайлсан “Бум Эрдэнэ”, “Далайн шар бодон”, “Түшээт хааны хөвгүүн Хүлэг-Эрдэнэ” гэдэг гурван туулийн бичлэгийг хүлээлгэн өгчээ.
Уг бичлэгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны сан хөмрөгт хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр болох юм. Дипломатч Л.Кадар нь ХХ зууны дундуур БНМАУ-д элчин төлөөлөгчөөр ажиллаж байхдаа баруун аймгуудаар явж, монголчуудын соёл, түүхийн холбогдолтой олон арвин баримт хэрэглэгдэхүүн цуглуулж байжээ.
Ийнхүү дээрх туулиудын үндсэн эх бичлэг буюу анх бичиж авсан тэр хувилбар бидний гар дээр ирж буй нь монгол тууль судлалд чухал эх хэрэглэгдэхүүн болоод зогсохгүй монгол үндэстний биет бус соёлын ховор нандин өв нэгээр нэмэгдэж буй чухал үйл явдал билээ.
Туульч Батын тууль хайлах аялгуу хөг нь давтагдашгүй бөгөөд монгол туулийн аялгууны хамгийн эртний шинж төлөвийг хадгалсан байдгаараа онцлогтой аж.
Нэрт туульчийн бүтээлүүд эх орондоо ирлээ | ||
Үзсэн: 1135 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.