ХХ зууны манлай дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 17-24-ний хооронд Спортын бэлтгэлийн төвийн “А” зааланд боллоо. Тус тэмцээнд 31 байгууллагын эрэгтэй 139, эмэгтэй 72 нийт 211 боксчин тулалдав.
Тэмцээнд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Чинзориг, Д.Отгондалай, Б.Түвшинбат, О.Батхүү, Б.Жавхлан, М.Нандинцэцэг, Э.Уянга, Т.Болортуул нарын шилдгүүдээс гадна залуу тамирчид оролцож, томоохон өрсөлдөөнийг гаргасан юм.
Найман өдөр үргэлжилсэн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Т.Энхбаяр 11, Б.Түвшинбат, М.Нандинцэцэг нар долоо, Д.Отгондалай, С.Эрдэнэбаяр, О.Сувд-Эрдэнэ нар зургаа, Г.Ган-Эрдэнэ тав, Э.Уянга, М.Гүндэгмаа нар дөрөв, Б.Чинзориг гурав, Т.Эрболат, Ж.Отгонжаргал, Э.Цэндбаатар нар хоёр дахь түрүүгээ хүртэж, Б.Гандулам, Т.Болортуул, Э.Эрдэнэтуяа, А.Энхцацрал, О.Гэрэлгуа нар анх удаа улсын аварга болов.
Тэмцээний дүнг танилцуулж байна.
Эрэгтэй:
46 кг: Алтан медаль: Г.Ган-Эрдэнэ ("Говь Ресорт")
Мөнгөн медаль: Г.Ариунболд (БГД)
Хүрэл медаль: Т.Жолдасбек (Монгол мастерс), М.Чухал-Эрдэнэ (Алдар)
52 кг: Алтан медаль: Б.Гандулам ("Хилчин")
Мөнгөн медаль: Э.Энхтөр ("Сэлэнгэ")
Хүрэл медаль: А.Нурлан ("Говь цогцолбор"), Б.Жанцанпэрэнлэй ("Алдар")
56 кг: Алтан медаль: Э.Цэндбаатар ("Хүч")
Мөнгөн медаль: Э.Идэрхүү ("Сүлд")
Хүрэл медаль: Төгөлдөр (“Red Bulls”), Х.Тулга (“Талын бүргэд”)
60 кг: Алтан медаль: Д.Отгондалай (“Хилчин”)
Мөнгөн медаль: О.Батхүү (“Хангарьд”)
Хүрэл медаль: Ж.Еркин (“Хилчин”), Пүрэвсүрэн (“Хангарьд”)
64 кг: Алтан медаль: Б.Чинзориг (“Алдар”)
Мөнгөн медаль: У.Мөнх-Эрдэнэ (“Хангарьд”)
Хүрэл медаль: Б.Жавхлан (“Хангарьд”), О.Норовбал (“Говь цогцолбор”)
69 кг: Алтан медаль: Б.Түвшинбат (“Сүлд”)
Мөнгөн медаль: Д.Давааням (“Сүлд”)
Хүрэл медаль: Б.Даваажаргал (“Талын бүргэд”), Б.Мөнх-Ирээдүй (“Алдар”)
75 кг: Алтан медаль: Ж.Отгонжаргал (“Хангарьд”)
Мөнгөн медаль: Н.Шинэбаяр (“Алдар”)
Хүрэл медаль: О.Олзбаатар (“Монгол Мастерс”), Б.Агарзандан (“Ко Сэлбэ плаза”)
81 кг: Алтан медаль: С.Эрдэнэбаяр (“Хангарьд”)
Мөнгөн медаль: Ц.Мөнхчулуун (“Алдар”)
Хүрэл медаль: Ц.Амарсанаа (“Ширэн бээлий”), н.Бикнур (“Говь цогцолбор”)
-91 кг: Алтан медаль: Т.Ерболат (“Алдар”)
Мөнгөн медаль: Д.Отгонбаяр (“Монгол мастерс”)
Хүрэл медаль: Б.Ганбаяр (“Хилчин”), Ж.Батсүх (“Ирвэс”)
+91 кг: Алтан медаль: Т.Энхбаяр (“Говь цогцолбор”)
Мөнгөн медаль: Х.Мандахбаяр (“Говь цогцолбор”)
Хүрэл медаль: Д.Өлзий-Орших, Б.Гэгээн (хоёул “Ирвэс”)
Эмэгтэй:
48 кг: Алтан медаль: Т.Болортуул (“Алдар”)
Мөнгөн медаль: Л.Алтанцэцэг (“Талын бүргэд” клуб)
Хүрэл медаль: Д.Дэлгэрмөрөн (“БТСДС”), С.Осормаа (“Ширэн бээлий”)
51 кг: Алтан медаль: М.Нандинцэцэг (“Хангарьд”)
Мөнгөн медаль: Б.Лхагвасүрэн (“Талын бүргэд”)
Хүрэл медаль: Н.Эрдэнэтуяа (“Хөвсгөл”), Б.Пүрэвсүрэн (“Ширэн бээлий”)
54 кг: Алтан медаль: М.Гүндэгмаа (“Хилчин”)
Мөнгөн медаль: Н.Оюун-Эрдэнэ (“Алдар”)
Хүрэл медаль: О.Дэлгэрмаа (“Ширэн бээлий”), У.Даваажаргал (Ховд аймаг)
57 кг: Алтан медаль: А.Энхцацрал (“Алдар”)
Мөнгөн медаль: Б.Болорчимэг (“Хангарьд”)
Хүрэл медаль: Г.Үүрийнтуяа (“Талын бүргэд”), Н.Нэргүй (“Хөдөлгөөнт бай”)
60 кг: Алтан медаль: О.Сувд-Эрдэнэ (“Хангарьд”)
Мөнгөн медаль: Г.Золжаргал (“Ширэн бээлий”)
Хүрэл медаль: Э.Цэнд-Аюуш (“Свинк”), Ш.Мядагмаа (Сүхбаатар)
64 кг: Алтан медаль: Э.Уянга (“Хөдөлгөөнт бай”)
Мөнгөн медаль: Н.Баянцэцэг (Red Bull)
Хүрэл медаль: Б.Ганболор (Сүхбаатар), У.Шинэцэцэг (“Талын бүргэд”)
69 кг: Алтан медаль: О.Гэрэлгуа (“Хангарьд”)
Мөнгөн медаль: М.Изабел (“Ширэн бээлий”)
Хүрэл медаль: А.Зууннаст (Сүхбаатар), Э.Мишээл (БТСДС)
75 кг: Алтан медаль: Э.Эрдэнэтуяа (“Талын бүргэд”)
Мөнгөн медаль: М.Мягмаржаргал (“Ширэн бээлий”)
Хүрэл медаль: н.Бат-Өлзий (“Хөдөлгөөнт бай”), Х.Гульшант (Дархан-Уул) тус тус шалгарлаа.
Шилдэг эрэгтэй тамирчин: ОУХМ Э.Цэндбаатар,
Шилдэг эмэгтэй тамирчин: ОУХМ Т.Болортуул,
Шилдэг шүүгч: Олон улсын боксын холбоо /AIBA/-ны гурван одтой шүүгч Х.Хас-Эрдэнэ
Шилдэг клуб: Ж.Отгонбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо /32,5 оноо/ I байр
С.Баттулга дасгалжуулагчтай “Хангарьд” клуб /31оноо/ II байр
Н.Энхээбаатар дасгалжуулагчтай “Говь цогцолбор” клуб /27 оноо/ III байр
Г.Төрбат дасгалжуулагчтай “Ширэн бээлий” /25.5 оноо/ IV байр
Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай “Талын бүргэд” клуб /24 оноо/ V байрт орлоо
Мөн энэ жилээс эхлэн жин тус бүрт түрүүлсэн тамирчдын дасгалжуулагчдад Монголын боксын холбооноос мөнгөн урамшуулал олгох болсон нь тэмцээний нэг онцлог байлаа. Мөн Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын гурван удаагийн аварга, ОУХМ Б.Батхүү улсын аваргаас дөрөв дэх мөнгөн медалиа хүртлээ. Түүний хувьд АНУ-д 10 жил амьдарч байгаад өнгөрсөн оны сүүлчээр эх орондоо иржээ.
Эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Франц улсын иргэн, гурван сарын өмнө “Ширэн бээлий” клубийн тамирчин болсон М.Изабела шилдэг тамирчдыг ялж, мөнгөн медаль хүртэж, томоохон дуулианыг тарьлаа. Түүний хувьд Франц, Монголын хамтарсан “Гео физикийн судалгааны төв”-д инженерээр ажиллахаар ирсэн бөгөөд гурван сарын өмнө жингээ хасах гэж “Ширэн бээлий” төвд очсон нь улсын аваргын рингэнд Монголын шилдэг боксчидтой тулалдах боломжийг олгожээ.
Тэмцээний хамгийн ахмад тамирчин болох 91 кг-ыг жинд түрүүлсэн ОУХМ Т.Энхбаяр улсын аваргын 12 дахь алтан медалиа гардсаны дараа зодог тайлж буйгаа мэдэгдсэн юм. Тэрээр энэ жил 40 настай бөгөөд боксын спортоор 25 жил хичээллэсэн нь Монголын боксын спортын түүхэнд онцгой үйл явдлын гэрч болон үлдлээ.
Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Азийн наадмын аварга Д.Отгондалайд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хүрэл медальт ОУХМ М.Нандинцэцэг, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Түвшинбат нарт “Алтан гадас” одон гардуулсан гээд урьд урьдын УАШТ-үүдээс илүү онцлох үйл явдалтай тэмцээн болж өнгөрлөө.
Боксын УАШТ-ий дүн гарлаа | ||
Үзсэн: 903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.