Шууд Chart

Ширээний теннисийн УАШТ: Шилдэг наймын тоглолт эхэллээ

2015-01-26 16:49:36

Монголын ширээний теннисийн холбооны Үндэсний IХ лигийн тоглолт долоо хоног бүрийн баасан, ням гарагт “Оч” ширээний теннисийн клубт болж байна. Тэмцээний шигшээд өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй шилдэг найман тамирчин тодорч, өчигдрөөс эхний тоглолтоо хийлээ.

Үндэсний лигийн аварга шалгаруулах IX удаагийн тэмцээний эхний шатанд 32 тамирчин дөрвөн хэсэгт өрсөлдсөнөөс 16 нь цааш өрсөлдөх эрхийг авсан юм. Шигшээ тоглолт хоёр тойрог үргэлжлэх бөгөөд лигийн аваргууд ирэх хоёрдугаар сарын 15-ны өдөр тодорно.

Шөвгийн найм:

Эрэгтэй:

  • Спортын I зэрэгтэй Г.Алтаншагай (“Бласт”)
  • Спортын дэд мастер Б.Мөнх-Очир (“Монлаа”)
  • Спортын мастер Б.Билэгт (“Монлаа”, 2014 оны улсын аварга)
  • Спортын дэд мастер Б.Баатарсүрэн (АПУ)
  • ОУХМ Я.Бэгз (“Төмөр өргөө”, 2002, 2004 оны улсын аварга)
  • ОУХМ Э.Лхагвасүрэн (“Өег”, улсын хоёр удаагийн аварга)
  • ОУХМ Б.Баярмагнай – (Улсын хоёр удаагийн аварга)
  • Спортын дэд мастер Т.Чинзориг (өсвөрийн улсын аварга )

Эмэгтэй:

  • Спортын дэд мастер М.Дэлгэрмаа (“Бласт”, өсвөрийн улсын аварга, 2014 оны  насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт)
  • Спортын дэд мастер Г.Индра (АПУ, өсвөрийн улсын аварга)
  • Спортын дэд мастер Б.Должинзуу (АПУ, өсвөрийн улсын аварга)
  • Спортын I зэрэгтэй М.Ундрам (“Бласт”, өсвөрийн аварга, 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт)
  • Спортын мастер Б.Содболор (АПУ, 2003, 2004 оны улсын аварга)
  • Спортын дэд мастер Б.Мөнгөнцэцэг (“Эрчим сүлжээ”, 2014 оны УАШТ-ий хүрэл медальт)
  • ОУХМ Б.Батчимэг (“Монлаа” улсын зургаан удаагийн аварга)
  • Спортын мастер Б.Энхжин (“Төмөрт транс”, 2013 оны улсын аварга) тус тус шалгараад байна.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ширээний теннисийн УАШТ: Шилдэг наймын тоглолт эхэллээ   
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй