Өнгөрсөн бямба гарагт Кордов багтай хийсэн тоглолтын 82 дахь минутад Роналду өрсөлдөгч багийн хамгаалагч Эдимаратай маргалдан улмаар нударга зөрүүлсэн юм. Бразил тамирчны хөлийг Роналду өшиглөж, багийнхаа хамгаалагчийг өмөөрөхөөр очсон Дэйвидийг түлхсэн нь шударга тоглолтыг дэмжиж хүсэмжилдэг олон үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг хүргэжээ.
Хүний биед түрүүлэн гар хүрсэн Роналдуд тэр дор нь улаан карт өгч, талбайгаас хөөсөн. Ингэснээр Роналду 4-12 удаагийн тоглолтыг өнжихөөр болж байгаа. Харин энэ бүхний дараа Роналду Эдимарагаас өөрийн биеэр уучлалт хүссэн тул тоглолтын гол шүүгч шийтгэлийг зөөлрүүлж болно гэдгээ өгүүлжээ. Реалын Кордовтой хийсэн тоглолт Карим Бензема, Гарет Бейл нар өрсөлдөгч багийн хаалганд оновчтой цохилт хийснээр 2:1-ийн харьцаагаар хожсон.
Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах Ла лигийг 19 тоглолтын дараах байдлаар Эзэн хааны клуб нийтдээ 48 оноотой тэргүүлж байна. Харин 20 тоглолт хийсэн "Барселон" баг 47 оноотой удаалж байна. Бүх тоглолтын явцад Роналду нийт 28 гоол оруулж, Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг хошуучилж байгаа бол түүний мөнхийн өрсөлдөгч Лионель Месси 21 бөмбөг оруулсан үзүүлэлттэй байна.
Роналду 12 тоглолтоор торгуулж мэдэх нь | ||
Үзсэн: 1243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.