Шууд Chart

"Цэнхэр хадагны ёслол” болно

2015-01-27 12:53:46

Удахгүй болох сар шинийн баяраар Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, Шилэн мэдээллийн сайт Онцлох.мн, “Элеганс” сэтгүүлээс хамтран зохион байгуулж буй “Морин жилийн онцлох алдартан тодруулах цэнхэр хадагны ёслол” болно.

Энэ арга хэмжээний зорилго нь өнгөрч буй морин жилд Монгол Улсын салбар бүрт алдар гавьяагаа дуурсгаж, амжилттай ажилласан байгууллагын шилдэг ажилтнууд, хувь хүмүүсийг тодруулж олон нийтэд алдаршуулахад оршино.

Зохион байгуулагчид Морин жилийн онцлох алдартныг тодруулахдаа тухайн байгууллагын шагналд нэр дэвшүүлсэн тодорхойлолтыг үндэслэж салбартаа гаргасан амжилт бүтээлээр нь эрэмбэлж урамшуулах юм байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Цэнхэр хадагны ёслол” болно  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй