Шууд Chart

“Монгол мохошгүй” тоглолт болно

2015-01-27 13:35:42

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчлан таниулах зорилготой “Монгол мохошгүй” язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард МҮЭСТО-нд болсон билээ. 

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болон тоглосон уг тоглолт нь анх 2012 онд язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн “Монгол” нэрийн дор тоглосон бол 2013 онд долоон хамтлагийг нэгтгэн “Монгол төгсөшгүй” нэртэйгээр олны хүртээл болсон юм.

Тэгвэл энэ жил ирэх хоёрдугаар сарын 9, 10-нд Төрийн ордонд "Монгол мохошгүй" язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт болох аж.

Уг тоглолтын тасалбар 50 мянган төгрөг бөгөөд ирэх хоёрдугаар сарын нэгнээс борлуулж эхлэх юм байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Монгол мохошгүй” тоглолт болно  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй