Шууд Chart

Мөнгөн усаар уламжлалт эмчилгээ хийлгэж байгаад хорджээ

2015-01-27 14:59:58

Баян-Өлгий аймгийн Бугат суманд энэ сарын 22-нд найман хүн мөнгөн усанд хордож, эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын секторын эрхлэгч С.Өнөрсайхантай холбогдлоо. Тэрбээр “Бугат сумын иргэн Ерелан гэж 22 настай залуу гараа хаалганд хавчуулж зүссэн байсан нь идээлж зовиур үүссэнээс шалтгаалан гэрийнхэнийхээ зөвлөсөн мөнгөн усаар хийдэг уламжлалт эмчилгээг хийлгэхээр болсон юм билээ. Эмчилгээний эхний өдөр Ереланы бие зүгээр байсан. Харин гурав дахь өдрөөс хордлогын шинж илрэн аймгийн төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байгаа юм. Ингээд аймгийн төвөөс манайд энэ талаар мэдээлсэн. Манай мэргэжилтнүүд Баян-Өлгий аймгийн эмч нартай хамтран ажиллаад мөнгөн усны хордлого болохыг тогтоосон. Одоо тэднийг НЭМҮТ-ийн Хордлогын яаралтай тусламжийн төвд хэвтүүлэн эмчилж байгаа. Мөнгөн усны хэмжээг лабораторид тодохойлоход нэлээн өндөр тунгаар илэрсэн учраас хордлогыг устгах эм шаардлагатай болсон. Энэ эм манай улсад байхгүй учраас Эрүүл мэнд, Спортын дэд сайдаар удирдуулсан ажлын хэсэг мөнгөн усны хордлогын эсрэг эмийг ОХУ-аас захиалаад байна” гэж ярилаа.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Мөнгөн усаар уламжлалт эмчилгээ хийлгэж байгаад хорджээ  
Үзсэн: 1655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй