Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Залуу маркетерууд чуулна

2015-01-28 09:30:45
Error loading player: No playable sources found

Монголын  залуучуудын холбоо нь залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж  өдрөөс өдөрт  хүрээгээ  тэлсээр  байна.

Одоогоор Монгол Улсын  21 аймаг, 320 сум, есөн дүүрэгт салбартай, дэргэдээ хуульзүй, хөдөлмөр  эрхлэлт,  эрүүл мэнд,  спорт, соёл  урлаг гэх мэт мэргэжлийн 16 хороо,  20 гаруй  клубтэй бөгөөд мэргэжил мэргэжлийнхээ чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж эхэллээ. 

Тэгвэл энэ удаад “Залуу маркетеруудын хороо”-г шинээр  байгуулах гэж байна. Энэ хороо нь тухайн чиглэлийн залуусын асуудлыг хөндөж гаргах, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарц олох, хамтдаа хөгжих, мэргэжлийн цар хүрээгээ тэлэх, түүнийг нийгэмд таниулах  чиглэлээр үйл  ажиллагаа явуулахаар залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах боломж бололцоог бүрдүүлэх зорилготой аж.

Тиймээс энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуус, маркетингийн менежерүүд, судлаачдыг  уг  хороонд нэгдэхийг  уриалж байгаа юм  байна.

Монголын залуучуудын холбооны дэргэдэх хороод нь  улс төр шашны үйл ажиллагаанаас ангид байж хүний эрхийг дээдлэн ил тод байж, хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах бөгөөд тухайн хороонд 16-39 насны залуус хамрагдах боломжтой.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Залуу маркетерууд чуулна  
Үзсэн: 1081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй