Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн талаар албаныхан мэдээлж байна. Энэ талаар Үндэсний статистикийн хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох хүмүүс гурван сая дахь иргэн мэндэлсэн талаарх мэдээллийг хүлээн авсан бөгөөд өнөөдөр энэ мэдээллийг зарлах ажээ. Хүүхдийн төлөө үндэсний төвийн хэлтсийн дарга Н.Оюунчимэг “Гурван сая дахь иргэн мэндэлсэн талаар мэдээлэл бидэнд ирсэн.
Албан ёсны мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхийлөгч хийнэ. Өнөөдөр Төрийн ордны V давхарт сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэсэн нь үүнтэй холбоотой байх. Ямартай ч гурван сая дахь иргэн төрснийг зарлах ч хаана, хэнийх гэдэг айлд мэндэлсэн хүүхэд вэ гэдгийг 10 гаруй хоногийн дараа зарлана гэсэн мэдээ байна” гэлээ.
Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:40 цагт орон даяар шууд зарлах ажээ. Шууд дамжуулалтыг МҮОНТ-ээр хүлээн авч үзэх боломжтой.
Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлжээ | ||
Үзсэн: 2005 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.