Энэ жилийн олон улсын "Манга" уралдаанд 60 гаруй орны 300 орчим бүтээл өрсөлдсөнөөс “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн зурган номын зохиолч, зураач Н.Эрдэнэбаярын бүтээл "Бумбардай аргалд явсан нь" хүүхдийн зурган ном Гранпри шагнал хүртсэн байна.
Тус уралдаан нь дэлхий дахинд түгсэн манга, комиксийн соёл, урлагаар дамжуулан олон улс хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Япон улсын гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг тус салбарын томоохон арга хэмжээ юм.
Шагналыг хоёрдугаар сарын 12-нд Японы Токио хотод Япон улсын гадаад хэргийн сайдаас гардаж авах юм байна. Мөн энэ үеэр Японы хуучин нийслэл болох Киото хотын Манга музейд "Бумбардай" зурган ном тавигдах аж.
“Бумбардай аргалд явсан нь" номын зохиолд Монголын үнэт өв соёл болох араг, саврын тухай, эх үрийн хайр, хүйн холбоо, монгол домын тухай өгүүлжээ.
"Бумбардай 108" цуврал номын төслийг дэлхийд хосгүй нүүдлийн соёл, иргэншлээ даяарчлагдан буй энэ ертөнцөд хэрхэн авч үлдэх хойч үедээ уламжлуулах, өөрийн онцлог хэв шинжээ хадгалах, дархлааг тогтоох зорилгоор 2013 онд эхлүүлжээ.
Зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр нь хүүхдийн зурган номын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж 100 гаруй хүүхдийн зурган номыг бүтээж уншигчдын хүртээл болгожээ.
Олон улсын наадмыг Монгол зураач тэргүүллээ | ||
Үзсэн: 2478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.