
Нэгдүгээр сарын 28-ны өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Б.Зангад: Зүгээр л нэг урт насалж, дээлийн гол болохгүй шүү”, “Монополь”-ийг Монголоороо төсөөлөхөө больё”, “Элэгний эмийг улс бүртгэлээ” зэрэг ярилцлага, мэдээллийг онцлосон байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй”, “Танана танана гэсээр 58 тэрбумыг халаасалжээ”, “Жаргалсайхан гуай”, “12 өрөөтэй, саруулхан байшингаа 36 м.кв умгар орон сууцаар солих тэнэг байх уу” гэх мэдээ материалыг унших боломжтой.
“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн дугаартаа “Б.Бат-Эрдэнэ: Шийдлийн Засгийн газарт шинэчлэлийнхээсээ ялгарах юм алга”, “Халаасан дахь үхмэл хөрөнгө амилж мэдэх нь”, “Төр өмчөө зарж 180-аад тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ гэдэг үлгэр үү” зэргийг онцлосон байна.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Ааруулаар тавгийн идээ засах нь ихэсчээ”, “М.Лхагвасүрэн: Жирэмсэн болон амаржсан эхийн мөнгийг олгож эхэлсэн”, “Нимгэрсэн хэтэвчийг нийслэлийн татвараар “шахна” гэх мэдээ материалыг нийтлэжээ.
“Зууны мэдээ” сонин “МИАТ”-ийг хувьчлах тохироо дахин бүрдсэнгүй”, “Л.Цандэлэг: Хоёрхон хүнд зориулж шийдвэр гаргадаг дарга нар ичээсэй”, “Дээгүүр урсдаг дэл сул мөнгө” зэргийг өнөөдрийн дугаартаа нийтлэсэн байна.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “М.Энхсайхан: Тавантолгойн мега төслийн нөлөө асар их”, “Тамгын газар нь УИХ-аа хууль зөрчүүллээ”, “О.Баасанхүү: Дорлигжав сайд барьцаанд орчихсон байна” зэрэг мэдээ, мэдээллийг унших боломжтой.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.