Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болоод гурван сая дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг Төрийн ордноо мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэлсэн бөгөөд айлын ууган охин болон төрсөн байна. Харин түүнтэй чацуутан болж 181 хүүхэд энэ хорвоод мэндэлсэн бол эдгээрийн гурав нь гадаадад төржээ.
Засгийн газрын 400 дахь тогтоолоор гурван сая дахь иргэнийг 2 өрөө байраар буюу 70 сая төгрөгөөр урамшуулна. Орон нутгийн захиргаанд шагнаж урамшуулах эрхийг олгосон.
Дашрамд дурдахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 онд, хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлж байсан бол гурван сая дахь иргэн ийнхүү 27 жилийн дараа 2015 онд Монгол оронд мэндэллээ.
Монголын үрс маш олон болох болтугай...
Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа | ||
Үзсэн: 1580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.