Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ 40 жилийн турш “Вансэмбэрүү”, ”Бид мартахгүй″, ”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг олон сайхан уянгат хайрын дуунуудаараа хөглөгдөж яваа МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нар “Мартагдахгүй юмсан” тоглолтоо Монгол бөхийн өргөөнөө үзэгч түмний хүндлэл дор, дуу хууртай хоёр өдрийг өнгөрүүлсэн юм.
"Зууны хос" манлай дуучдын энэхүү тоглолтын тайзнаа, эрхэм уран бүтээлчдийн залгамж халаа болсон дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар хүндлэл үзүүлсэн юм.
Үнэхээр түмэн олны талархал, хүндлэлийг хүлээсэн уг тоглолт хослон дуулахын бахдалыг төрүүлсэн сайхан тоглолт болж өндөрлөсөн гэж дууч ард түмэн өндрөөр үнэлсэн билээ.
“Зууны манлай” хос дуучдад хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 1267 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.