Шууд Chart

Монгол Улсын гурван сая дахь иргэнд зориулж шүлэг зохиожээ

2015-01-28 15:38:23

Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг өнөөдөр Монгол Улсын гурав дахь иргэнийг зарласан билээ. Үүнтэй зэрэгцэн манай улсын гурван сая дахь иргэн, бяцхан охинд зориулж нутгийн ах нь шүлэг бичсэн байна. 

Фэйсбүүкийн хуудаснаа Цогдэлгэр Түвшин гэх хаягтай Өмнөговь аймгийн Даланзадгад хотын сурагч хөвгүүн дараах шүлгийг олон нийтэд хүргэжээ.

Ангир бяцхан дүү минь
Алтан дэлхийд тавтай морил
Айл гэрийн гэрэл гэгээ болж
Аав, ээждээ тухтай морил

Саатан байх ахан дүүс чинь
Санан бодон хүлээж байлаа
Сартай, нартай ертөнцөд
Саатан байж тухла дүү минь

Эх нутгийн минь улирал 3 сартай
Эхлэл, үргэлжлэл, төгсгөл гурван үетэй
Монгол хүний дуудлага нэг, хоёрын гурваатай
Мондгор бяцхан дүү минь гурван тоон бэлгэдэлтэй

Ирээдүйн амьдрал чинь дардан байг
Ихэр найзууд чинь түвшин байг
Түмнийхээн ивээлд өсөн бойжоод
Төрт улсаа мандан бадрааг

Өмнийн говь нутагтаа
Өөрийн дураар наад
Өсөж том бол
Өөрийн зэрэгтээ хөгжүүл

Монголын минь үрс
Маш олон болог
Манцуйтай бяцхан үрс нь
Монголоороо бахархан торниг

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Монгол Улсын гурван сая дахь иргэнд зориулж шүлэг зохиожээ  
Үзсэн: 17582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-02-05 16:15
БАЯРЛАЛАА ГОЁ ШҮЛЭГ БИЧЖЭЭ
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-01-29 09:47
Яанаа бүр туйлшраад байх юмдаа бид Монголчууд
67.176.156.xxx [67.176.156.xxx] 2015-01-29 04:51
ohin gej baihad hkuu gej solioroh yumaa.naiIzaaa CHI HAANA MANARCH BAINAA?evropt uu?!!!!!ha ha...
67.176.156.xxx [67.176.156.xxx] 2015-01-29 04:47
minii mongol ahan duus iim l goy shuu dee.mongol ahan duus heden tootoi yavdagaa meddeg yum baina.mongol orond hariin novshnuud ezen suulaa gej harid baigaa mongolchuud sanaa zovj yavdag.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-01-28 19:15
Өөрсдийгөө рекламдах дуртай нөхдөд сайхан боломж гарлаа да
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2015-01-28 17:27
аз жаргал хүсье
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2015-01-28 16:13
Ямар хөөрхөн юм бээ.Гоё шүлэг зориулжээ.Мундаг хүү байна .
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2015-01-28 16:04
сайн байна.

Бидэнтэй нэгдээрэй