Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорсон болон тус холбооны энэ онд шийдвэрлэсэн ажлуудын талаарх хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.
Холбооны ерөнхийлөгчийн сонгууль товлосон ёсоороо бол ирэх хоёрдугаар сарын 27-ны өдөр болох учиртай. Түүнчлэн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд дөрөв, Гүйцэтгэх хорооны эмэгтэй гишүүний албан тушаалд нэг, Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд 16 хүн нэр дэвшсэнийг өнөөдөр зарлалаа.
Нэр дэвшигчид:
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн суудлын төлөө:
- -"Арвис" клубээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар,
- -"Хоромхон" клубээс Вульф Петролеум ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж,
- -"Сэлэнгэ Пресс" клубээс Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ нарын төлөөлөл нэр дэвшин өрсөлдөх эрхтэй болсон байна.
Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд:
- -"Дэрэн" клубээс НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү,
- -"Улаанбаатарын унаганууд" клубээс Майнспек ХХК-ийн захирал Б.Буман-Учрал,
- -"Соёмбын бар"с клубээс ДЦС-5 төслийн удирлагч П.Болд,
- -"Хар алмаз" клубээс МХБХ-ны нарийн бичгийн дарга Д.Ганбат нарын зэрэг 4 хүн нэрээ дэвшүүлсэн байна
Гүйцэтгэх хорооны эмэгтэй гишүүний албан тушаалд нэр дэвшигч:
1. -"Дэрэн" клубээс Жадамбын Хишигжаргал Кайзен Холбооны дэд ерөнхийлөгч
Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд нийт 20 хүн нэрээ дэвшүүлэхээр мэдүүлгээ өгснөөс дөрвөн горьлогчийн мэдүүлэг сонгуулийн дүрмийн шаардлага хангаагүй байна. Энэ албан тушаалд:
- -"Эрчим" клубээс МЭЗ ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Болдбаатар,
- -"Сэлэнгэ Пресс" клубээс Сэлэнгэ Пресс ХХК-ийн Ерөнхий захирал М.Болд,
- -"Хоромхон" клубээс Хоромхон клубын эзэн Б.Гансүх,
- -"Итгэл Найдвар" хөлбөмбөгийн клубын ахлах дасгалжуулагч Ч.Мөнхбат,
- -"Хараацай" клубээс Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газрын мэргэжилтэн Б.Батсайхан,
- -"Солонго-Халиун Од" клубээс МУИС, УБТС-ийн ахлах багш Л.Доржжав,
- -"Монголын Тэмүүлэл" клубээс МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, техникийн захирал Ш.Жаргалсайхан,
- -"Дэрэн" клубээс Дэрэннаран ХХК-ийн захирал Г.Мөнхчулуун,
- -"Шинэ яарма"г клубээс АТГ-ын САА-н албаны дарга Б.Түмэнбаяр,
- -"Сүхийн зөгийнүүд" клубээс Их Талын Дуулиан ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар,
- -"Улаанбаатарын унаганууд" клубээс УИХ-ын Тамгын Газрын гадаад харилцааны ахлах зөвлөх М.Батболд,
- -"Соёмбын барс" клубээс Соёмбын барсууд клубын ахлах дасгалжуулагч Д.Энхтүвшин,
- -"Хар алмаз" клубээс ЦЕГ-ын ЗБГХТГ-ын дарга Ц.Батсүх,
- -"ДМЮ" клубээс "Хүчит Чулуут" ХХК-ийн захирал Б.Батзаяа,
- -"Улаанбаатар" клубээс "АПУ Трейдинг" ХХК-ийн маркетингийн газрын дарга Г.Баярмагнай,
- -"Хангарьд" клубээс "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу нарын хүмүүсийн мэдүүлэг сонгуулийн журмын шаардлага хангаж, сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон байна.
Хөлбөмбөгийн холбооны сонгуульд нэр дэвшигчдийг зарлалаа | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.