![](/uploads/201501/news/thumb/b80db36d55009cef5e721bb9215546bb_x3.jpg)
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын 16 дахь удаагийн тэмцээний шигшээд БНСУ, Австралийн шигшээ багууд шалгарлаа. Тус тэмцээний хагас шигшээ тоглолтод БНСУ Иракийг 2:0-ээр, тэмцээнийг зохион байгуулж буй Австрали АНЭУ-ын багийг мөн 2:0-ээр хожиж, шигшээд шалгарлаа.
Энэ тэмцээний цомын эзэн баг 2017 онд ОХУ-д болох Олон Улсын хөлбөмбөгийн холбоодын цомын тэмцээнд оролцох эрхтэй болно.
БНСУ-ын шигшээ баг 1956, 1960 онд Азийн аварга цолыг хүртэж байжээ. Харин Австралийн шигшээ багийн хувьд 2011 онд дэд байрт, 2007 онд хүрэл медаль хүртэж байсан юм.
Азийн цом: Солонгос, Австрали цомын төлөө тоглоно | ||
Үзсэн: 1145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.