Лос Анжелес Лэйкерс багийн гол тоглогч Коби Брайнт энэ сарын 22-нд Нью-Орлэйн Паликанс багтай тоглож байгаад мөрөндөө гэмтэл авсан. Тус багийн эмч Ломбардо "Мэс ажилбар хийлгэж магадгүй. Хэрэв мэс ажилбар хийлгэх болвол "Коби Брайнтын хувьд энэ улиралд дахин тоглох боломжгүй" гэсэн байна.
Тэгвэл даваа гарагт Брайнтын бэртэлтэй мөрөнд дахин үзлэг хийхэд тааруу онош гарсан байна. Коби Брайнт баруун мөрний эргэлдэгч булчиндаа мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай бөгөөд эдгээхэд 4-6 сар шаарддаг аж. Брайнт лхагва гарагт мэс засалд орох бөгөөд түүний дараагаар эргэн ирэх товыг албан ёсоор зарлана.
Тэрбээр 2012-2013 оны улиралд шагай, 2013-2014 оны улиралд өвдөгний гэмтлийн улмаас улирлуудыг дуусгаж чадаагүй бол ийнхүү 2014-2015 оны улиралд мөрний гэмтлээр улирлыг дундаас нь орхиж байна.
Мөн өнгөрсөн улиралд зургаа, энэ улиралд 35 тоглолтод оролцсон нь Брайнтын хувьд хамгийн цөөхөн тоглолттой улирлууд нь болсон бөгөөд энэ улиралд 34 минутыг талбайд өнгөрөөж, 22.6 оноо, 5.7 самбар авч, 5.6 оновчтой дамжуулалтыг нэг тоглолтод үзүүлжээ.
Коби Брайнт энэ улирлыг дундаас нь орхилоо | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.