Кувейтын эзэн хааны нэрэмжит буудлагын гран при тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгал явагдаж 44 буудагч онч мэргэнээ сорьсон байна.
Монголын мэргэн бууч ОУХМ Ч.Нарантуяа 418.2 оноогоор хоёрдугаар байраар финалд шалгарч, улмаар шигшээд 206.5 оноогоор мөнгөн медаль хүртлээ.
Уг дасгалд Сербийн буудагч Андреа Арсович түрүүлж, Сингапурын Жасмина Вей хүрэл медаль авчээ. Тэмцээн энэ сарын 30-нд дуусна.
Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.