Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон "сонгомол" хөгжмийн дэвшилтэй холбож Монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн Симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Сонгодог хөгжмийн концерт” улсын филармонийн концертийн танхимд өнөөдөр 19:00 цагт болох гэж байна.
Тоглолтыг хөгжим судлаач Ч.Буянхишиг /МУСГЗ/ тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох бөгөөд улсын филармонийн симфони найрал хөгжимчид, удирдаач Н.Бүтэнбаяр /МУУГЗ/, Д.Нямдаш /МУСТА/, Б.Батбаатар нарын удирдлага дор үзэгч сонсогчдын хүртээл болгоно.
Тоглолтын хөтөлбөрт Л.Мөрдорж “Эх орон” симфони I анги, Э. Чойдогийн “Найрамдал увертюр” /удиртгал/, Ж. Чулуун, “Уран хас” бүжгэн жүжгийн удиртгал, Ц.Намсрайжавын “Говь гурван сайхан” симфони зураглал гэх зэрэг шилдэг бүтээлүүд эгшиглэнэ.
Ахмад үеийн хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ | ||
Үзсэн: 1648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.