Аялгуут дуугаараа хөглөгдөж байдаг дуунд дуртай монголчууддаа зориулан “MNC” телевизээс “Энх мэндийн хадаг” нэртэй нийтийн дуучдын хамтарсан теле концертыг зохион байгуулж байгаа билээ.
Уг тоглолт нийтийн дууны үе, үеийн төлөөлөгч нар нэгэн дээвэр дор хуран чуулж байгаагаараа онцлог юм.
Тоглолтод МУГЖ дуучин С.Жавхлан, МУГЖ дуучин С.Батсүх, МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ У.Далантай, МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ дуучин Э.Бүрнээбаяр, МУГЖ дуучин Ө.Уянга, дуучин Д.Намсрайноров, "Увертюра", "Шуранхай" хамтлаг зэрэг олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн дээжээс сонордуулах аж.
Тоглолт маргааш 19:00 цагаас Улсын Драмын Эрдмийн театрт болох гэж байна.
"Энх мэндийн хадаг" тоглолт маргааш болно | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.