Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-01-29 10:17:43

Нэгдүгээр сарын 29-ний өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонин тэргүүн нүүртээ “Э.Хатанболд: Ерөнхийлөгч охинд маань Монголжин хэмээх нэр хайрлалаа”, “УИХ-ын дарга З.Энхболд: Монголчууд бид олуулаа боллоо”, “Д.Сумъяабазар: “Оюутолгойг хөдөлгөх нь нэр төрийн хэрэг болчихоод байна”, “Хаш зүүлтний “хэрэг”-т ГХЯ буруугүй гэнэ” зэрэг мэдээ мэдээллийг онцложээ.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Монголчуудын хүсэн хүлээсэн гурван сая дахь иргэнээр Э.Хатанболд, Г.Аззаяа нарын анхны охин тодорлоо”, “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Шийдэхийн тулд ард түмнээсээ санал авна” зэрэг сурвалжлага ярилцлагыг унших боломжой.

“Улс төрийн тойм” сонины тоймчийн буланд “Дугаараа ашиглаагүйнхээ төлөө Мобикомд мөнгө төлнө”, “Өмнийн говьд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэллээ”, ярилцах танхим буландаа “Я.Содбаатар: Нууцыг ил болгосон нь МАН засагт хамтарсны үр дүн” зэрэг ярилцлага, тоймуудыг онцложээ.   

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Архины хууль ард түмний хүссэнээр батлагдах уу” “С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний татвараас татвар авахгүй”, “АНУ-д орсон их цас 1.25 тэрбум ам.долларын хохирол учруулжээ” зэрэг мэдээ, мэдээллийг онцложээ.  

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Монголжин охин Монголчуудыг гурван саяулаа болголоо”, “Б.Чойжилсүрэн: Бид гурван жилд зургаан тэрбум доллар олох даалгавартай байгаа”, “Амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязаарлана” зэрэг мэдээ материал нийтлэгджээ. 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй