![](/uploads/201501/news/thumb/d8ce18bb8d7fdd14a11eb7bea771b318_x3.jpg)
Өнгөрөгч 26, 27-ны өдрүүдэд Бөхбилэгт, Их Богд зэрэг бөхийн дэвжээнүүдийн барилдаан боллоо.
Нэгдүгээр сарын 26-нд "Хилчин" спорт хорооны бөхийн шинэ зааланд болсон Бөхбилэгт дэвжээний улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаанд Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва өнгөтэй байгаагаа харуулан торолгүй түрүүлсэн бол улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэж, улсын заан Ч.Санжаадамба, аймгийн арслан М.Бадарч нар их шөвөгт үлдлээ.
Энэ барилдаанд у.г Д.Рагчаа, у.з Ч.Санжаадамба, у.х Т.Мөнгөнцоож, у.ө.и.н Р.Пүрэвдагва, у.н Б.Амарзаяа, А.а Х.Мэндсүрэн нарын тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосон агаад Дархан аварга Г.Өсөхбаяр, у.з Ч.Гочоосүрэн, у.х Ц.Юүвээ, у.х Н.Алтансүх, у.х Г.Батбаяр у.н Г.Жалаа, Г.Батбаатар зэрэг Архангай аймгаас төрөн гарсан хүчит бөхчүүд хүрэлцэн ирсэн юм.
Харин маргааш нь буюу 27-ны өдөр "Их Богд"дэвжээ Жаргалант, Галуут сумдын нутгийн зөвлөлтэй хамтран өөрийн дэвжээний барилдааныг зохион байгууллаа. Энэ удаагийн барилдаан уламжлал ёсоор улс, аймгийн цолтноор ахлуулсан, сумын цолтой болон залуу бөхчүүд гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдсан.
Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу 128 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат "Хос ирвэс" компани, "Их Богд" дэвжээний бөх аймгийн арслан А.Отгонбаатар түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Дүнжингарав" дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат у.н Ч.Цогбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат у.н Т.Баасанхүү нар шалгарлаа.
Барилдаанд у.з Б.Батмөнх, у.х Д.Батболд, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, у.н Б.Баянжаргал, Н.Батзаяа, Б.Сангисүрэн, Ч.Цогбаяр, Т.Баасанхүү, Ч.Батчулуун, а.х.а А.Алтанхуяг, Н.Жаргалбаяр, О.Гантулга, а.а А.Отгонбаатар, Д.Болдбаатар, Ж.Мөнгөн, Г.Батням, Бо.Батжаргал, С.Ерөөлт, Б.Бат-Өлзий, Т.Пүрэвсүрэн, М.Отгонням, Ч.Баасанбат, Б.Батдорж, Ш.Дарханбат, Б.Эрдэнэхүү, Н.Батсайхан, Давж.Батбаяр, Ж.Алтаншагай, Б.Мижидсүрэн, Ө.Сүхбат, Б.Уугандаваа зэрэг тэргүүтэй хүчтэнүүд зодоглосон юм.
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх с.з Х.Энхчулуун түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат с.з Л.Жамбал үзүүрлэж их шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх с.з Ж.Бямбадонид, Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх с.з С.Төмөрбаатар нар шалгарсан юм.
Бөхийн дэвжээнүүдийн барилдаан боллоо | ||
Үзсэн: 2094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.