МҮСБХ-ны Үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт” нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна. “Бүх оддын тоглолт 2015”-ыг “Сэнгүр”, “Sprite” брэнд, “Скайтел” компаниуд ивээн тэтгэжээ.
Нэгдүгээр сарын 30 (18:00 цагт, Баасан гараг)
Монгол Улсын залуучуудын шигшээ баг, vs АНУ-ын ленионеруудын багуудын халз тоглолт. /Үндэсний супер лигийн Бүх Оддын тоглолтын тоглолтод 11 багт ирээд буй 26 легионер тоглогчдыг хоёр баг болгон хуваан өрсөлдүүлэхээр болсон/
Легионеруудтай тоглох Залуучуудын шигшээ баг 2013 онд дэлхийн "Универсиад" наадамд Япон, Филиппинийг хожин шигшээ 16-т, Оюутны Ази тивийн АШТ-нд дөрвөн хожил нэг хожигдолтойгоор тавдугаарт шалгарсан амжилттай байгаа. Тэд үндсэн бүрэлдэхүүнээр ирэх долоодугаар сард БНСУ-д болох Дэлхийн Универсиад наадамд оролцох учир энэхүү тоглолт тэдний бэлтгэлд ихээхэн дөхөм болох учиртай.
Мөн энэ өдөр хамгийн үзүүштэй тэмцээнүүдийн нэг болох Слэйм Данкын тэмцээн болно.
Нэгдүгээр сарын 31 (13:00 цагт, Бямба гараг)
Үндэсний супер лигийн дасгалжуулагчдын санал дээр үндэслэн шалгарсан Супер лигийн "ОДОД" тоглогчид энэ удаа нэг баг болон өрсөлдөнө.
-Бүх оддын тоглолт
-Ур чадварын тэмцээн
-Багийн тэмцээн
-Холын зайн шидэлтийн тэмцээн
-Спрайт слэйм данк шоу арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
Хоёрдугаар сарын 1 (13.00 цагт, Ням гараг)
Инчёний Азийн наадамд Монгол түмнээ баясгаж, шилдэг наймд шалгарсан Монгол Улсын шигшээ багийн залуус АНУ-аас ирсэн легионеруудын багийн эсрэг халз тоглолтыг хийнэ.
Гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй энэхүү халз тоглолтод 2013 онд Легионеруудын баг хожсон бол 2014 онд Монгол Улсын шигшээ баг цаг дуусах мөчтэй зэрэгцэн хожлыг байгуулсан байдаг. Тэгвэл энэ тоглолт хайнаа хагалах учиртай.
Бүх оддын тоглолт гурван өдөр үргэлжилнэ | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.