Шууд Chart

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ өөрчлөгдсөн

2010-01-18 20:51:18

Эрүүл мэндийн даатгалд энэ онд төлөх шимтгэлийн хэмжээг шинэчилсэн байна. Үүнд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь байхаар тогтоожээ. Энэ нь өмнөхөөс өөрчлөгдөөгүй гэсэн үг. Харин төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагчийн шимтгэл 500 байсныг 670 төгрөг болгон нэмсэн. Мөн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол 500 төгрөг төлөх болсон. Гадаадын иргэн, харьяалалгүй хүний сарын хураамжийг 4000 төгрөгөөр тогтоожээ.

Нийтэлсэн: Б.Багабанди

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ өөрчлөгдсөн  
Үзсэн: 1489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй