Шууд Chart

Б.Мөнхзаяа олимпийн эрхээ авчээ

2015-01-29 13:24:14

Нэгдүгээр сарын 25-ны өдөр Хонгконгт болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах XV удаагийн тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн зайд 11 улсын тамирчидтай өрсөлдсөнөөс ОБЕГ-ын “Аврагч” спортын тамирчин Ж.Олонбаяр 2.22.49 цагийн амжилтаар хүрэл медаль хүртлээ.

Мөн эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа IV байрт оржээ. Гэхдээ тэрээр 42 км 195 метрийн зайг 2.38.48 цагт туулж, улсынхаа рекордыг эвдээд зогсохгүй "Рио де Жанейро-2016" олимпийн наадамд оролцох болзлыг хангажээ.

Олимпийн их наадмын марафоны эмэгтэйчүүдийн ангилалд 2.40.00 цагаас дотогш амжилтыг үзүүлсэн тамирчид оролцох эрхтэй аж. Б.Мөнхзаяагийн хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2.38.48 цагийн амжилтаар олимпийн наадамд оролцох болзлыг биелүүлсэн байна. Монгол Улсын рекордыг 2012 онд олимпийн эрх олгох тэмцээнд ОУХМ Б.Отгонбаяр 2.39.47 цагийн амжилтаар эзэмшиж байжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Б.Мөнхзаяа олимпийн эрхээ авчээ  
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй