![](/uploads/201501/news/thumb/e2a0a20da1e3e6b6fd5598032bcd61f8_x3.jpg)
Сурын харвааны нэгэн төрөл болсон мөсөн сурын харвааг сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Харваачаас хатуужил, тэсвэр тэвчээр, ухааныг хамгийн их шаарддаг мөсөн сурын харвааны тэмцээнийг ирэх ням гараг буюу хоёрдугаар сарын нэгний өдөр Туул гол дээр зохион байгуулах гэж байна.
Харвах бай, сум, зайгаараа бусадтай адилгүй мөсөн сурын харваанд Монголын өнцөг булан бүрээс харваачид ирж цэц мэргээ сорино. Өнгөрсөн онд мөсөн сурын нийт дөрвөн баг оролцож байсан бол энэ жил 10 гаруй баг оролцохоо мэдэгдээд байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын өвлийн наадам”-д тэд оролцох юм.
“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг зорин ирсэн хэн боловч мөсөн сураар харвах боломжтой бөгөөд мөсөн сурын харвааг сонирхогчдод зориулан тусгай талбай зассан байх аж. Түүнчлэн аймаг бүрээс ирсэн 200 гаруй мөсөн шагайн харваач “Улаанбаатарын өвлийн наадам”-аар цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор энэхүү наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Мөсөн сурын харваа II удаагийн тэмцээн болно | ||
Үзсэн: 1063 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.