![](/uploads/201501/news/thumb/4ad6c1bf4006ed3f1ed5a5158ac5da29_x3.jpg)
Ла лигийн 20 дугаар тойрогт учраа таарсан Кордоба болон Реал Мадрид клубуудын тоглолтын 82 дахь минутад Реал Мадридын супер од Кристиану Роналду өрсөлдөгч багийн нэг тоглогчийн хөлийг өшиглөж, багийн хамгаалагчийг түлхсэн юм.
Түүнийг хүний биед түрүүлж гар хүрсэн учир шүүгч улаан хуудас өгч талбайгаас хөөсөн. Хэдийгээр тус тоглолтод эзэн хааны баг өрсөлдөгчөө 2:1 харьцаатай буулган авсан ч багийн гол тоглогч Роналду зүй бус үйлдлийнхээ төлөө шийтгэл хүлээхээр болоод байгаа.
Ингээд Испанийн Хөлбөмбөгийн Холбоо Португаль залууд лигийн хүрээнд хоёр тоглолтод оролцохгүй байх торгууль оноосон байна. Ингэснээр Роналду ирэх бямба гарагт болох Реал Мадрид болон Реал Сосьедад, мөн хоёрдугаар сарын 5-нд болох Реал Мадрид Севилья багуудын тоглолтод оролцохгүй боллоо.
Роналдугийн хувьд Реал Мадридад ирснээсээ хойш ийнхүү тав дахь удаагаа улаан хуудас аваад байгаа бөгөөд үүнээс дөрвийг нь Ла лигийн тоглолтын хүрээнд авчээ. Харин Реал Мадрид клубийн мөнхийн өрсөлдөгч болох Барселона клубийн хагас хамгаалагч Андрес Иньеста карьерынхаа туршид одоог хүртэл нэг ч удаа улаан хуудас авч байгаагүй юм байна.
Роналду хоёр тоглолт өнжинө | ||
Үзсэн: 1993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.