Шууд Chart

“Харцага дожо” дэвжээний тамирчид таеквондогийн тэмцээнд амжилттай оролцлоо

2015-01-30 13:23:31

“Эрин гүрэн” ХХК-ийн нэрэмжит “Эрдэнэт чемпион 2015” олимпын таеквондогийн анхдугаар тэмцээн 2015 оны нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотын Хангарьд спортын ордонд зохион байгуулагдаж, 25 клубын 300 гаруй тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн тулааны төрлөөр 27 жингийн ангилалаар өрсөлдөв.

Тус тэмцээнд Хамгаалалтын газрын өсвөрийн цагдаагийн бүлгийн “Харцага дожо” дэвжээний 17 тамирчин оролцож, Төрийн хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Хатанбаатар дасгалжуулагчаар ажиллаа.

Тэмцээний дүнгээр тус клубын тамирчин хүүхдүүд таван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль авч, багын дүнгээр хоёрдугаар байранд шалгарч, цом, Өргөмжлөлөөр шагнагдлаа. Үүнд:

Бага насны ангилалд:
1. Эмэгтэй 36 кг Д.Номин-Эрдэнэ алтан медаль
2. Эмэгтэй 39 кг Э. Амина мөнгөн медаль
3. Эмэгтэй 39 кг Г. Отгончимэг хүрэл медаль
4. Эмэгтэй 42 кг Д.Чанцал хүрэл медаль
5. Эрэгтэй 38 кг Д.Амарсайхан мөнгөн медаль
6. Эрэгтэй 32 кг Г.Ганхүү хүрэл медаль
7. Эрэгтэй 46 кг Д.Дэлгэрмөрөн алтан медаль


Өсвөр насны ангилалд:
1. Эмэгтэй 45 кг Ө.Номинзул алтан медаль
2. Эрэгтэй 45 кг Ц.Түвшинзаяа алтан медаль
3. Эрэгтэй 55 кг Д.Түвшинзаяа хүрэл медаль
4. Эрэгтэй 59 кг Д.Анхбаяр алтан медаль


Насанд хүрэгчийн насны ангилалд:
1. Эмэгтэй 56 кг Б.Мөнхтуяа алтан медаль тус тус авлаа.

“Монголын таеквондо” холбооноос тус “Харцага дожо” клубыг холбооны тэргүүний клуб болохыг тодорхойлон баяр хүргэж, энэ оны 9 дүгээр сард нэрэмжит тэмцээн зохион байгуулах эрх олгосон байна.


“Харцага дожо” дэвжээний тамирчид таеквондогийн тэмцээнд амжилттай оролцлоо  
Үзсэн: 1479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй