Шууд Chart

“Хос тогоруу” яруу найргийн наадам болно

2015-01-30 14:37:48

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат багш, доктор профессор Дондогийн Цэвэгмидийн 100 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  МУБИС-БС-ийн МХНУТ-ээс “Хос тогоруу” яруу найргийн наадам зохион байгуулахаар болжээ.

Уг уралдаанд Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцох эрхтэй юм.

Уг тэмцээн нь оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, дэмжих, сургууль сурталчлах зорилготой ба оюутнууд өөрийн бичсэн шүлэг, зохиолоор уралдах аж.
 
Яруу найргийн төрөлд оролцох оюутнууд өөрсдийн зохиосон хоёроос гурван шүлгийг товч танилцуулгын хамт заагдсан хугацааны дотор Багшийн Сургуулийн оюутны зөвлөлийн өрөөнд авчирч бүртгүүлэх ба 15 шилдэг шүлэгч оюутныг шалгаруулж хоёрдугаар шатанд тайзнаа унших эрх олгоно. Харин уралдаан  нь 3 үе шаттайгаар явагдаж мэргэжлийн багш, судлаачдаас бүрдсэн баг шүүж явуулах юм.
 
Бүртгэл нь ирэх сарын 25-наас гуравдугаар сарын 11-ний хооронд МУБИС, 5-р байр Багшийн Сургуулийн оюутны зөвлөлийн өрөөнд бүртгүүлэх бөгөөд оролцогчид нэг шүлгээ Д.Цэвэгмидийн уран бүтээлээр нэрлэсэн байх шаардлагатай юм байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хос тогоруу” яруу найргийн наадам болно  
Үзсэн: 2373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2015-01-31 16:11
их зөв арга хэмжээ болж байна Д.Цэгмэд гуай хуучин цагийн сэхээтэн, төр засгийн том албан хаагч соц нийгмийн хүн байсан ч тогоруу гэдэг амьтан хосоороо амьдардаг, хэрэв энэ байгалийн тогтолцоо үгүй болвол ямар айхтар гашуун зовлон ирдгийг харж мэдсэнээрээ жинхэнэ зохиолч хүн байсан Дэмжиж байна

Бидэнтэй нэгдээрэй