Шууд Chart

Хакухо Сүмо бөхийн холбооноос уучлал гуйжээ

2015-01-30 14:52:19

Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргал Япон озэки Кисэносатотой хайн гэмээр газардсаны дараа тэднийг дахин барилдуулахад дургүйцлээ илэрхийлсэн юм.

Тэрээр барилдааны талаар ярихдаа “Хүүхэд ч хараад хэн давсныг нь төвөггүй хэлчихэж чадахаар барилдаан болсон. Үүнээс би сэтгэлдээ сэвтэй үлдэж байна. Арьсны өнгө ямар нэгэн хамаагүй шүү дээ. Магэтэй хүн бүр дохё дээр гараад япон зүрхээр л барилддаг” хэмээн хэлсэн.

Ийнхүү хэлсэн үг нь түүнийг ихээхэн шүүмжлэлд өртүүлжээ. Хакухог Ёкозүнагийн зөвлөлийн хурлаар оруулж, арга хэмжээ авна гэж байсан ч тэрээр Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноумигоос уучлал гуйсны хүчинд шийтгэлээс холуур өнгөрлөө.

Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми хамгийн их эмзэглэн хүлээж авсан үг нь “Арьсны өнгө” хэмээх үг байсан гэнэ. Китаноуми хэлэхдээ “Ийм үгээр, ийм байдлаар асуудлыг дүгнэвэл утгагүй биз дээ. Ёкозүна хүн ийм буруу ойлгогдохоор үг хэлж болохгүй. Ийм үг хэлсэнд Хакухогийн багш ч гэсэн буруутай” гэжээ.

“Арьсны өнгө” хэмээх үгийг Хакухо япон хэлний нюансыг нарийн ойлгохгүй, үгний хүчийг бүрэн тооцож чадалгүй буруу үг сонгосон байж болох юм гэж үзэж буй юм байна.

Японы хэвлэлүүдээр ёкозүна Хакүхо М.Даваажаргалын тухай мэдээлэл тасралтгүй цацагдсаар байгаа. Зарим япончууд Хакүхо-г хэлсэн үгнийх нь төлөө заавал шийтгэх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа гэнэ. Японд түүнийг албан ёсоор амаар нь уучлалт гуйлгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, шаардсаар байгаа хүмүүс олон байгаа аж.

Хакухо нэгдүгээр сарын 27-ны өдөр дэвжээндээ байсан бөгөөд дэвжээнээс гарахдаа доош харан алхсаар юу ч ярилгүй машинд суун оджээ.

 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хакухо Сүмо бөхийн холбооноос уучлал гуйжээ  
Үзсэн: 2085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-02-10 11:34
sumogiin holboo buruu shuusen tavan shuugchee yah gej baigaa yum bol ...
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2015-02-10 09:38
залуу хүнд сургамж болжээ. олон үг хүзүү орооно тэр тусмаа хүний газар
149.148.10.xxx [149.148.10.xxx] 2015-02-09 22:43
demii yum demii l gedeg.hvnii gzar usiig ni uuval...
149.148.10.xxx [149.148.10.xxx] 2015-02-09 22:43
demii yum demii l gedeg.hvnii gzar usiig ni uuval...
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-01-30 17:58
Mash uhaantai baina shuu? hunii nutagt baigaa gedgee buu mart. Delhiig ezelj yavsan Mongolchuud shuu? gedgee haruulj baina shuu? amjilt

Бидэнтэй нэгдээрэй