Шууд Chart

Энди Маррей аваргын төлөөх тоглолтод үлдлээ

2015-01-30 16:10:42

Талбайн теннисний энэ оны анхны "Их дуулга" болох Австралийн нээлттэй тэмцээний ганцаарчилсан ангиллын шигшээ тоглолтууд болж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шигшээд өрсөлдөх эхний эрхийг Их Британийн Энди Маррей авлаа. Тэрээр өчигдөр болсон хагас шигшээ тоглолтод Чехийн Томаш Бердыхийг 6:7, 6:0, 6:3, 7:5-аар хожиж, аваргын төлөө тоглохоор шалгараад байна.

Чехийн Томаш Бердыхийн хувьд шөвгийн наймд Испанийн Рафаэль Надалийг хожиж, хагас шигшээд шалгарсан юм. Дэлхийн чансааны зургаад бичигдсэн Их Британийн Энди Маррей тэмцээний VII хэсгийг тэргүүлэн тоглосон. Энди Маррейгийн хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь дөрөвдүгээр тойрогт оноолт таарсан Болгарын Димитров байсан бөгөөд тэрээр 6:4, 6:7, 6:3, 7:5-аар хожиж, шөвгийн наймд шалгарсан.

Харин нөгөө хэсгээс дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, аваргаа хамгаалахаар тоглож буй Швейцарийн Стан Вавринка нар шалгараад байгаа. Тэдний тоглолт өнөөдөр болж, Энди Маррейтэй ням гарагт аваргын төлөө өрсөлдөх теннисчин тодрох юм. 

Одоогоор дэлхийн чансааны зургаад бичигдэж буй Их Британийн Энди Маррей “Их дуулга” тэмцээнд хоёр удаа түрүүлээд байгаа. Харин тэрээр “Австралийн нээлттэй тэмцээн”-ий шигшээд гурван удаа буюу 2010, 2011, 2013 онд шалгарсан юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Энди Маррей аваргын төлөөх тоглолтод үлдлээ   
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй