Шууд Chart

“Цагаан сар” уламжлалт шатрын тэмцээн болно

2015-01-30 17:23:57

“Цагаан сар” шатрын тэмцээн ирэх хоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт байрлах Монгол туургатны байранд болох гэж байна. Тэмцээнд 2050-аас дээш чансаатай эрэгтэй, 1850-аас дээш чансаатай эмэгтэй шатарчид болон ахмад, өсвөрийн эрэгтэй, эмэгтэй ангилалаар явагдана.

Шатарчид талдаа 1 цаг 01 минутийн цагийн хяналттайгаар, швейцарь системээр 9 өрөг тоглоно. Тэмцээний бүртгэлийг нэгдүгээр сарын 30-31, хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд бүртгэх аж.

“Цагаан сар” тэмцээнийг анх УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг агсан МШХ-ын Ерөнхийлөгч байхдаа “Их мастер” төслийг хэрэгжүүлэх анхны алхам болгон,”Цагаан сар-1996” нэртэйгээр санаачлан, Улаанбаатар хотноо амжилттай зохион явуулж, ОХУ, Казакстан, Узбекстан улсуудын нэртэй шатарчид оролцож байсан байна.

Монгол туургатны “Урамтай шатар” холбооны санаачлагаар 2011 оноос эхлэн, “Цагаан сар” тэмцээнийг “Эм- Си –Эс Интернэйшнл”ХХК-тай хамтран, жил бүрийн сар шинийн баярын өмнө зохион явуулж иржээ.

Тэмцээнд оролцогчдыг хувийн дүнгээр байр эзлүүлж, тэргүүн байрын эздэд медаль, өргөмжлөл, дор заасан хэмжээний мөнгөн шагнал /төгрөг/:

Эрэгтэй:

• 1 дүгээр байр 500 000
• 2 дугаар байр 400 000
• 3 дугаар байр 300 000
• 4 дүгээр байр 250 000
• 5 дугаар байр 200 000
• 6 дугаар байр 150 000
• 7 дугаар байр 120 000
• 8 дугаар байр 100 000
• 9 дүгээр байр 80 000
• 10 дугаар байр 60 000

Эмэгтэй:

• 1 дүгээр байр 200 000
• 2 дугаар байр 150 000
• 3 дугаар байр 100 000

Ахмад /эрэгтэй, эмэгтэй,өсвөрийн /охид, хөвгүүд/ ангилалд 10 тусгай шагналтай.

Тэмцээний хуваарийг танилцуулья:

2015- 02-02-ны өдөр

1-р өрөг 15.00-17.00
2-р өрөг 17.10-19.10

2015-02-3-ны өдөр

3-р өрөг 15.00-17.00
4-р өрөг 17.10-19.10

2015-02-4-ний өдөр

5-р өрөг 13.00-15.00
6-р өрөг 15.10-17.10
7-р өрөг 17.20-19.20

2015-02-5-ны өдөр

8-р өрөг 15.00-17.00
9-р өрөг 17.10-19.10

Хаалтын ажиллагаа 19.30

Тэмцээн Баянзүрх дүүргийн 13-р хороолол, Шри-шри "Амьдрах урлаг төв"-ийн байранд болно. Тэмцээнтэй холбоотой мэдээллийг 98010087, 94113636, 99879950 утсаар лавлаж, uramtaishatar_fed@yahoo.com хаягт хандана уу. 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Цагаан сар” уламжлалт шатрын тэмцээн болно  
Үзсэн: 2015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй