Өнөөдөр аргын тооллын 2013 оны 8-р сарын 16, Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын эхэн Цагаан бич сарын шинийн 10. Сугар гараг. Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Наран өглөөний 05:56 цагт мандаж, 20:04 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Сонирхолтой өдөр. Хүлээцтэй байх нь маш чухал боловч өнөөдөр цаг амархан өнгөрөх болно. Хэдийгээр шиидэх асуудал ердийнхөөс их байх боловч энерги чинь бага өөртөө итгэлтэй байдлаа харуулах чадвар чинь хязгаарлагдмал байж болзошгүй. Нэгэн хэвийн зүйл хийхээс залхах хандлага ажиглагдах учраас үүрэг даалгавруудаа биелүүлж дуусгахын тулд илүү хүчин зүтгэл шаардагдах болно. Энэ өдөр матрын ордны зохиолчдыг зөгнөлт юм уу хайрын зохиолоо хянаж засварлах эсвэл итгэмжлэгдсэн мөнгөнийхээ асуудлыг дахин авч үзэх урам зориг хайрлана.
Хумх (1/20-2/18)
Өдрийн эхэнд хумхынханд маш сайхан зүйлийг авчрах болно. Гэхдээ өдрийн дундаас биелүүлээгүй үүрэг даалгавар, хөнгөн хийсвэр байдал нь маш их асуудалд унагаж болзошгүй. Өдрийн турш тайван байхыг хичээ. Өөрийн төлөвлөгөө бодлыг өөртөө л хадгал эс тэгвээс өдрийн дундаас тэд чинь дарагдах болно шүү.
Загас (2/19-3/20)
Эрэлт хэрэгцээтэй өдөр. Бизнесийн үйл хэрэг ажиллагаа өнөөдөр сэтгэл хямраах төлөвтэй. Шинэ арилжааны үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа загаснууд одоогийн зарцуулалтандаа анхаарал тавих хэрэгтэй болно. Романтик учрал таныг хүлээж байна. Ганц бие загасныхан өөрт тохирох хосоо хайж олохыг хичээ. Хосууд цагийг маш сайхан өнгөрөөх болно. Чөлөөт цаг сэтгэлийг баясгана. Таны бэлгийн дур хүсэл сансар огторгуйн дэмжлэгтэй үргэлжлэх тул өөрийн давуу талыг ашиглан хором мөчийг тааламжтай өнгөрүүл.
Хонь (3/21-4/19)
Хатгаа, халдварт өвчин тусах магадлап түйлын өндөр байна. Олон нийтийн газраас зайлсхий. "С амин дэмээр баялаг жимс жүүс их хэрэглэ. Хэрэв та шинэ ажлын байр хайж байвал амьдралаа сайн тал руу эргүүлэх хамгийн тохиромжтой цаг. Хэрэв та мөрийтэй тоглоомд дурлаж байгаа бол хожиж чадах байснаасаа хамаагүй ихийг алдаж болно. Хайрт тань энэ талаар үнэт зөвлөгөө өгч чадна. Бизнес санаагаа хэрэгжүүлэхийн өмнө санаа нэгт багаа бүрдүүл.
Үхэр (4/20-5/20)
Аюултай өдөр. Дайснууд тань хор найруулж болзошгүй. Тэр ч бүү хэл хайртай хүнтэйгээ өчүүхэн төдий үл ойлголцох нь сүр дуулиантай хэрүүлд хүргэж болзошгүй. Өөрийгөө хамгаалахын тулд хүч чадлаа төвлөрүүл. Хол аян замд явах чухал шийдвэр гаргах, эрсдэлтэй ажил хийх зэргээс татгалз. Хэрэв өнөөдөр үхрийнхэн зөв гарцаа олон энергээ төвлөрүүлж чадвал шинэтгэл хийхэд амжилттай байх болно. Ашигтай наймаа хийх, гэртээ засвар хийж болно.
Хамтатгах (5/21-6/21)
Холимог өдөр. Хамтын ажиллагаа бичиг цаасны ажил, хууль зүйн зарим асуудал сэтгэл хямруулах бас нэгэн өдөр. Энэ нь өнөөдрийн огнооноос илүү од гаригийн байршилтай холбоотой. Олон нийтийн үйл ажиллагаанд хайртай хүнтэйгээ хамт явах нь ар тал чинь таарамж, нийцтэй байхад сайнаар нелөөлнө. Булчингийн хөгжил хэт сайтай ангараг гариг буцаж эргэж таны харилцаа холбоо, тээврийн гэрлүү хөдөлж байгаа тул шинэ машин юм уу дугуй авахад, ялангуяа та лизингээр авах бол тохиромжтой үе.
Мэлхий (6/22-7/22)
Итгэл найдвартай өдөр. Өнөөдөр бол бизнес хийж ашиг олох зээл хүссэн өргөдөл гаргах дамын наймаа хийх зэрэгт гайхалтай сайн өдөр. Хайр дурлал дур тачаал ч гэсэн энэ өдрийн нэгээхэн хэсэг байх болно. Ганц бие мэлхийнүүд шаардлагад нь бүрэн нийцэх хүнтэй учирна. Өнөөдөр эхэлсэн харилцаа хүчтэй бөгөөд оргилуун байж чадна. Илүү сайн эсвэл бүр муу болохын алин болохыг мэдэхийн тулд урьд өмнө учирч байсан харилцаанаас тань илүү таны амьдралд нөлөө үзүүлж байгаа тийм гайхалтай хайр мөн эсэхийг шалга. Мөн өнөөдөр бага зэрэг өөрийнхөө хүссэнээр байхыг хүсэх болно.
Арслан (7/23-8/22)
Баяжуулах өдөр Зарим нэг тань анхаарлын төвд байх ба алдарт хүргэх шинэ дүр хүлээн авах эсвэл онцгой бэлэгнийхээ төлөө алга ташилт хүлээн авна. Нийгмийн үйл ажиллагаа гол үйл явдал байх болно. Баярт оролцох эсвэл дарга болон чухал хүндээ зориулж оройн хоолонд урих яг тохирсон өдөр. Иймэрхүү үйл ажиллагаа танд өөрийн авъяас чадвараа бусдад үзүүлэх боломж олгох болно. Бүтээлч санааагаа ашигла гэнэт урам зориг тань ихсэх байх. Хэрвээ сүүлийн үед таны зүрх нуран унаж байгаа бол одоо ахиц сайжралыг бодох хэрэгтэй. Хайр дурлалын хичээл зүтгэл ганц бие арслангуудыг гайхшралд оруулна.
Охин (8/23-9/22)
Хүнд аюултай өдөр. Энэ өдрийн таагүй хандлага таны өөрийн зан чанарын талаарх төсөөлөл эсвэл түншийнхээ найдвартай үнэнч эсэхэд хүчтэй нөлөөлж мэднэ. Өөрт ашиггүй мэт санагдсан бүхий л холбоо харилцааг тасал. Энэ өдөр юу ч болсон тайван байж эерэг арга замыг сонгоорой. Таны уур уцаар гарахад бэлэн байгаагийн дээр хүчирхэг од эрхэсийн нөлөө эргэн тойронд тань түгшүүртэй байдал эмзэглэлийг авчирч мэдэх юм.
Жинлүүр (9/23-10/22)
Туслах өдөр. Өнөөдөр бизнесийн уулзалт ажил хэрэг амжилттай байна. Томоохон зээл авах гэж байгаа бол харилцаж байгаа санхүүгийн компани нь сайн, цаашдын баталгаанд нэр хүндтэй байх эсэхийг шалгаарай. Өнгөрсөн үеийн хуучин зүйлсээ арилгахад тохирох үе. Аяга тавагны шүүгээгээ үзэж янзлан хэрэглэхээ больсныг нь хая. Амьдралд тань болон сэтгэлд дэх үр нөлөө нь маш цэвэр болохыг мэдэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Осолтой өдөр. Сэтгэлийн гүн гутралд орох магадлалтай. Та эрхэлж буй үйл ажиллагаандаа ямар ч сонирхолгүй бүх зүйлд сэтгэл дундуур болж болзошгүй. Өөрийн үйл ажиллагаандаа шинэ хүмүүсийн тусламжийг ав. Ах дүү, найз нөхдийн харилцаа хэвийн үргэлжилэх хэдий ч нөлөө бүхий шинэ хүмүүстэй танилц.
Нум (11/22-12/21)
Хязгаарлагдмал өдөр. Өнөөдрийн бүүдгэр нөхцөл байдлаас болж сул дорой байдал бий болно. Гэсэн ч шийдвэрлэх арга зам гарч ирж л таарна. Өөрийгөө стресст оруулж олон юм бодолгүй нөхцөл байдлыг шийдэгдэхийг хүлээ. Аливаа зүйл ойлгомжгүй нэг л болж өгөхгүй байвал бусдын зөвлөгөөг сонсож үзэх хэрэгтэй. Хэрэв таны эргэлзээ арилахгүй байвал цаг заваа тунгаан бодоход зарцуулаарай. Боломжтой бол аливаа чухал хэлэлцээрийг түр хойшлуулсан нь дээр.
Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 16/ | ||
Үзсэн: 1764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.