Шууд Chart

Испанийн хааны цомын шөвгийн дөрөв үлдлээ

2015-01-30 17:46:41

-Эзэн хааны цомын тэмцээний шөвгийн дөрөвт "Вильярреал", "Эспаньол", "Атлетик", "Барселона"
клубүүд шалгарлаа.-

Испанийн лигийн цом буюу Эзэн хааны цомын тэмцээний шөвгийн дөрөвийн шигшээ тоглолтын хариу тулаанууд явагдаж дууслаа. Өнгөрсөн шөнө явагдсан хамгийн эхний тоглолт болох "Хетафе"-"Вильярреал" клубүүдын тоглолт "Хетафе"-гийн "Альфонсо Перес" цэнгэлдэхэд явагдаж, талбайн зочид  өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авсан юм.

Уг хоёр багийн өмнөх тоглолт "Вильярреал"-ын талбайд явагдсан бөгөөд тухайн тоглолт мөн л 1:0 харьцаатай өндөрлөж байсан юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр "Вильярреал" өрсөлдөчөө 2:0-ээр буулгаж авснаар шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.

Тэгвэл нөгөө талд "Севилья", "Эспаньол" клубүүдын тулаан "Севилья"-гийн "Рамон Санчес Писхуан" цэнгэлдэхэд явагдаж, талбайн эзэд өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авсан. Харин өмнөх тоглолтод "Эспаньол" талбайдаа "Севилья" клубыг 3:1-ээр бутниргэж байсан юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр "Эспаньол" өрсөлдөгчөө 4:2 харьцаатай буулгаж авсанаар дараагийн шатанд шалгарлаа.

Харин энэ тойргийн хамгийн сүүлчийн тоглолт болох "Атлетик", "Малага" клубүүдын тулаан мөн л 1:0-ээр өндөрлөснөөр "Атлетик" дараагийн шатанд шалгарсан.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Испанийн хааны цомын шөвгийн дөрөв үлдлээ  
Үзсэн: 2534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2015-01-30 22:56
Mungu olnoh bolomj bna aa.burtguuleed bolooo. Sard doood tali 300$ olno uzeed aldahad garah garlaga baihgui http://TheWeeklyJob.com/?id=329887
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2015-01-30 22:56
Mungu olnoh bolomj bna aa.burtguuleed bolooo. Sard doood tali 300$ olno uzeed aldahad garah garlaga baihgui http://TheWeeklyJob.com/?id=329887

Бидэнтэй нэгдээрэй