Шууд Chart

Ширээний теннисний лигийн тоглолтууд болж байна

2015-01-30 17:54:34

Монголын ширээний теннисний холбооны Үндэсний IХ лигийн тоглолт долоо хоног бүрийн баасан, ням гаригуудад “Оч” ширээний теннисний клубт болж байна. Тэмцээний шигшээд тоглолтод эрэгтэй, эмэгтэй шилдэг найман тамирчин хоёр тойрог өрсөлдөж, аваргууд тодрох юм. Өнөөдөр нэгдүгээр тойргийн гурав дахь тоглолт 18:00 цагаас эхэлнэ. 

Шигшээ тоглолт хоёр тойрог үргэлжлэх бөгөөд лигийн аваргууд ирэх хоёрдугаар сарын 15-ны өдөр тодорно.

Шилдэг найм:

Эрэгтэй:

  1. Спортын I зэрэгтэй Г.Алтаншагай (“Бласт”)
  2. Спортын дэд мастер Б.Мөнх-Очир (“Монлаа”)
  3. Спортын мастер Б.Билэгт (“Монлаа”, 2014 оны улсын аварга)
  4. Спортын дэд мастер Б.Баатарсүрэн (АПУ)
  5. ОУХМ Я.Бэгз (“Төмөр өргөө”, 2002, 2004 оны улсын аварга)
  6. ОУХМ Э.Лхагвасүрэн (“Өег”, улсын хоёр удаагийн аварга)
  7. ОУХМ Б.Баярмагнай – (Улсын хоёр удаагийн аварга)
  8. Спортын дэд мастер Т.Чинзориг (өсвөрийн улсын аварга )

Эмэгтэй:

  1. Спортын дэд мастер М.Дэлгэрмаа (“Бласт”, өсвөрийн улсын аварга, 2014 оны  насанд хүрэгчдийн УАШТ-ийн хүрэл медальт)
  2. Спортын дэд мастер Г.Индра (АПУ, өсвөрийн улсын аварга)
  3. Спортын дэд мастер Б.Должинзуу (АПУ, өсвөрийн улсын аварга)
  4. Спортын I зэрэгтэй М.Ундрам (“Бласт”, өсвөрийн аварга, 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ийн мөнгөн медальт)
  5. Спортын мастер Б.Содболор (АПУ, 2003, 2004 оны улсын аварга)
  6. Спортын дэд мастер Б.Мөнгөнцэцэг (“Эрчим сүлжээ”, 2014 оны УАШТ-ий хүрэл медальт)
  7. ОУХМ Б.Батчимэг (“Монлаа”, улсын зургаан удаагийн аварга)
  8. Спортын мастер Б.Энхжин (“Төмөрт транс”, 2013 оны улсын аварга) тус тус шалгараад байна.
Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ширээний теннисний лигийн тоглолтууд болж байна   
Үзсэн: 1842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй